Уриалга хүргэх нь

JCI Chairman салбарын хамт олондоо нэг зүйлийг уриалан, хүсэлт тавих гэсэн юм. Бид жил бүр төсөл төлөвлөгөө боловсруулан түүнийхээ төлөө хүч хаян, идэвхитэй сайн хэрэгжүүлж ирсэн билээ.
Энэ жил ч мөн адил салбарын түвшинд гайхалтай нэгэн шинэ “төсөл” бичигдэн, шинэхэн зам зурагдах гэж байгаа чухал үе юм. 2025 онд хэрэгжиж эхлэх “Beyond Tomorrow” төсөл нь залуу үеэ дэмжих, боломж хүрэлцээ муутай сурагч залуучууддаа боломжийг нээн өгч ажиллах зорилго тавьсан төсөл билээ.
Энэхүү үйл ажиллагаанд JCI Chairman салбарын та бүхнээс хүчээ нэгтгэн хамтран ажиллах хүсэл тавьж байна.
Үүнд:
1. Өөрийн хувийн бизнес үйл ажиллагаагаараа оролцох.
-Энэхүү спонсор нь өөрийн хувийн бизнес болон үйл ажиллагаагаа санал болгох боломжтой. Үйлчилгээ, бүтээгдэхүүний эрхтэй купон гаргах юм.
2. Салбар байгууллага дотор гаргасан үйлчилгээний купоныг худалдан авах. (Ерөнхийлөгчийн зүүсгэлийн үеэр)
-Энэхүү спонсор нь салбар байгууллага дотор гаргасан үйлчилгээ бүтээгдэхүүний купоныг худалдан авах боломжтой.
Мэдээж олсон бүх орлого “Beyond Tomorrow 2025” төсөлд 100% зарцуулагдана. Бид хэдий чинээ өргөн хүрээтэй хийж чадна төдий чинээ олон хүүхэд залуучуудад хүрч ажиллах үр ашигтай төсөл болох боломжтой юм. За тэгээд хэдүүлээ “Арга билгийг” хослуулаад, гайхалтай нэг шинэ хуудсыг хамт нээцгээе.
Та бизнесийн үйл ажиллагаагаараа дэмжин ажиллах бол надтай холбогдоно уу (PM or 90666696)
Та бүхнийг хүндэтгэсэн,
JCI Chairman салбарын 2025 оны Fundraising хариуцсан захирал Ц.Бат-Оргил.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *