JCI Korea -Seoul Эгч дүүсийн харилцаатай салбарын 71 жилийн ойн айлчлал

JCI Seoul салбарын 71 жилийн ойн арга хэмжээний айлчлал амжилттай болж өнгөрлөө.
JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр удирдлагын багийн хамт 3/18-3/22 хооронд БНСУ-н Сөүл хотод эгч дүүсийн харилцаатай JCI Seoul салбарын үүсгэн байгуулагдсаны 71 жилийн ой, Эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ойд оролцож амжилт бүтээл дүүрэн айлчлал боллоо. 🎎🇰🇷🇲🇳
Энэхүү айчлалаар JCI Чэйрмэн салбар байгууллагын 2015 оны Ерөнхийлөгч Д.Ганхуяг оролцсон нь эгч дүүсийн харилцааг тогтоосны 10 жилийн ойд илүү үнэ цэн нэмлээ. 🔟🎊
JCI Чэйрмэн салбарын 12 хүний бүрэлдэхүүнд:
1. Ерөнхийлөгч Э.Энхбаяр
2. Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Батдэмбэрэл
3. Дэд ерөнхийлөгч Б.Сайнхүү
4. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батцэцэг
5. Эрх зүйн ерөнхий зөвлөх З.Гэрэл
6. Гишүүнчлэл өсөлт хөгжил хариуцсан хороон захирал У.Золзаяа
7. Дотоод үйл ажиллагааны хороон захирал Г.Буянхишиг
8. Азийн бүс хариуцсан захирал А.Туяа
9. Спорт урлаг хариуцсан захирал О.Энхбаяр
10. Save angels төсөл хариуцсан захирал Б.Баядэлгэр
11. Дотоод үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх нарийн бичиг Б.Солонго
12. Шинэ гишүүн Г.Идэрзориг нар айлчиллаа.
Энэхүү айлчлалаар JCI Сөүл 🇰🇷 салбарын гишүүдийн бизнес болох Eden farm гоо сайхны үйлдвэр, Гоо сайхан, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний экспортлогч, Stark Sein Цүнх чемоданы үйлдвэртэй танилцав. 🧖🏻‍♀️🧖🏻🧳🧃
Цаашид JCI Сөүл болон JCI Чэйрмэн салбарын хоорондын уялдаа холбоог хангах үүднээс JCI Чэйрмэн салбарын санаачлагаар хэрэгжиж буй Боловсрол, Экологийн төслүүдэд хамтран оролцох талаар санал солилцож дэмжин оролцохоо илэрхийлэв. 🌳🌲📚👩🏻‍🏫👨🏻‍🏫
Түүнчлэн JCI Сөүл салбарын зүгээс ойн арга хэмжээнд оролцож буй Эгч дүү салбарууддаа зориулан 2 төрлийн хэлэлцүүлэг, лекц зохион байгуулж JCI Korea 🇰🇷Үндэсний байгууллагын оффисоор зочлов.
Ойн арга хэмжээний үеэр 2025 оны Дэлхийн Ерөнхийлөгч Keisuke Shimoyamada оролцож мэндчилгээ хүргэв. 🎊💜
Үүгээр бид JCI бол “Нэг гэр бүл” гэдгийг илүү сайн ойлгож, харилцан найрамдалт харилцааг бататгахад том түлхэц үзүүлэв. 🫶🏻💪🏻🤝
Хүндэтгэсэн,
2025 оны Ерөнхий нарийн бичгийн дарга
Б.Батцэцэг
JCI Чэйрмэн салбар байгууллага
Beyond Tomorrow 🌄

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *