JCI Чэйрмэн салбар байгууллагын Save Angels төслийн 10 жилийн ой, нээлт амжилттай боллоо.

JCI Чэйрмэн салбар байгууллагын санаачлан хэрэгжүүлж буй Save Angels төсөл 10 жилийн ойтойгоо золголоо. Уг төслийн цар хүрээ улам өргөжин тэлж энэ удаад буюу 10 жилийн ойн хүрээнд 11 дэх аймагтаа хүрч Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, 12 дахь аймаг болох Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус дутуу нярайн эндэгдлийг бууруулах Инкубатор болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлах Нээлтийн ажиллагаа ийнхүү эхэллээ. 

6 дугаар сарын 19 өдөр Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт JCI Чэйрмэн салбар байгууллагын Save Angels төслийн баг болон бусад гишүүд зочилж тус эмнэлэгт шаардлагатай тоног төхөрөөмжийн дээжийг гардууллаа. Мөн цаашид хамтран ажиллах гэрээг үзэглэж, мэдээлэл солилцох тоног төхөөрөмжийн арчилгаа хяналт дээр хамтрах талаар санал солилцлоо.

Тус төслийн нээлтэнд JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр, 2018 оны Үндэсний ерөнхийлөгч М.Батбаяр, 2025 оны Save Angels төсөл хариуцсан захирал Б.Баяндэлгэр болон бусад удирдлагын баг, гишүүдийн нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. 

Энэ жил энэхүү арга хэмжээг дэмжин дараах хандивлагч болон хамтрагчид оролцож байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй.

  • JCI Korea үндэсний байгууллагын зүгээс 2 инкубатор хандивлаж, БНСУ-с замдаа яваа бөгөөд
  • Нярайн дулаан орыг 2018 оны Үндэсний ерөнхийлөгч М.Батбаяр хувийн зүгээс хандивлаж
  • JCI Чэйрмэн салбар байгууллагын зүгээс иж бүрэн компьютер болон нярайн пульсоксометрийг гардуулан өгөв. 

Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг нь сум дундын буюу нийт үйлчлүүлэгчийн тоогоор аймгийн төдийгүй улсын эмнэлэгүүдтэй эн зэрэгцэхүйц үйлчилгээ үзүүлдэгээрээ онцлог юм. 

Биднийг төслийн тоног төхөөрөмжөө гардуулан өгөх өдөр 1 дутуу нярай төрсөн, түүнийг амьдруулахад шаардлагатай зүйлсийг өгсөнд гүн талархал илэрхийлж байв. 

Төсөл хэрэгжих энэхүү хугацаанд одоогоор нийт 2,9 тэрбум орчим санхүүжилтийг босгон 3000+ дутуу нярайн амийг амарсан үзүүлэлттэй байгаа бөгөөд цаашид төслийн цар хүрээ, нярайн эндэгдлийг бууруулахад оруулах хувь нэмэр илүү өргөжин тэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

Энэ жилийн 12 дахь аймаг болох Ховд аймагт нэн шаардлагатай бусад тоног төхөөрөмж худалдан авах олон нийтийн санхүүжилт босгохоор Фандиа платформ дээр төслөө байршуулсан байгаа тул энэхүү төсөлд хайртай үргэлж дэмждэг та бүхэн минь тухайн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, хандив өгөх үйлсэд туслалцаа үзүүлнэ хэмээн гүнээ итгэж байна.

Төслий талаарх мэдээллийг : https://fundea.mn/projects/jci-chairman/save-angels-tosol

Монголын үрс маш олон болтугай. 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *