JCI Чэйрмэн салбар байгууллагын Baby Shark төслийн нээлт амжилттай боллоо

JCI Чэйрмэн салбар байгууллагын санаачлагаар Baby Shark загас үржүүлгийн төсөл 6 дугаар сарын 22 өдөр Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын нутагт Орхон голын эрэг дээр амжилттай нээлээ. 

JCI Чэйрмэн салбар байгууллага Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын нутагт Орхон, Улиастай голын эхэнд Зэвэг загас үржүүлгийн төслийг 2024 онд санаачлан эхлүүлсэн бөгөөд Ерөнхий спонсороор АПУ ХК ;

Хамтрагч байгуулагуудаар:

  • Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам
  • Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
  • ММС групп
  • Монголын мэргэжлийн загас үржүүлэгчдийн Тэнүүн холбоо
  • Загасчлалын Хобби клуб нар хамтран уг төслийг амжилттай хэрэгжүүлж эхний төлөө эх голд тавих ёслолыг амжилттай нээлээ.

Төслийн үргэлжлэх хугацаанд Загас үржүүлэгч судлаачдын байр лаборатор, ажилчдын байр зэргийг барьж байгуулан байгалийн мэт орчинг бүрдүүлж 200,000 загас үржүүлсэнээс 50% хорогдолтой 100,000 жараахайг эх голд нь тавьж байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад багахан хувь нэмэр орууллаа. 

ММС группын зүгээс 100% нарны хавтанг суурилуулж загас үржүүлгийн лаборатори болон судлаачдын байрны цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэсэн бол нийт үйл ажиллагааны 5 жилийн урсгал зардлыг ерөнхий спонсор АПУ ХК шийдвэрлэж бусад холбогдох зардлыг дэмжигч, хамтрагч байгууллагууд санхүүжүүлснээр өнөөдөр энэхүү төсөл амжилттай боллоо. Цаашид үргэлжлүүлэн судалгаа шинжилгээ, үржүүлгийн ажлууд явагдах бөгөөд Загасчлах дуртай, загас үржүүлэгт хувь нэмэр оруулах сонирхолтой хэн бүхэнд энэхүү төсөлтэй танилцах боломж нээлттэй болно. 

Ийнхүү хамтрагч дэмжигч байггууллагуудын төлөөлөл төслийн нээлтэнд оролцож нийт 40 хүний өргөн бүрэлдэхүүнтэй төслийн нээлт, загас голд тавих ажлыг амжилттай зохион байгуулав.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *