8 дугаар сарын 24 өдөр Дархан аймгийн Зулзагын гол Шүтээн ресортод салбар байгууллагуудын хамтарсан “Мини академи: AI in Business” сэдвийн хүрээнд амжилттай болж өнгөрлөө.
Сургалтанд нийт JCI Чэйрмэн салбар байгууллагын 35 гишүүд, сонирхогч болон JCI Найрамдал салбар байгууллагын 15 гишүүн нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй оролцов.
Энэхүү академи нь AI хэрэглээг түлхүү бодит амьдрал ажилтай холбон суралцах үүднээс дараах 3 сургагч багш сургалтаа толилуулав
- Монголын Нейро Маркетингийн холбооны тэргүүн Ч.Даваадалай оролцож бүтээгдэхүүний маркетинг Зар сурталчилгааны аудит сэдвээр сонирхолтой сургалт болон харилцан ярилцлага өрнүүлж гишүүдийн бизнес тэдгээрийн онцлогт тохирсон мэдлэг мэдээлэл олгох байдлаар өрнөв.
- JCI Чэйрмэн салбар байгууллагын Сургалт, өсөлт хөгжлийн хороон захирал Н.Эрхэмбаяр AI бодит хэрэглээ, санхүү, маркетинг төлөвлөлт, төлбөртэй хувилбар ашиглахын давуу тал зэргийг бодит жишээн дээр үзүүлж тайлбарлан жишээ ажиллав.
- JCI Чэйрмэн салбар байгууллагын Фандрайзинг хариуцсан захирал Ц.Бат-Оргил AI хэрэглээ маркетингийн контентуудыг хэрхэн AI ашиглан бий болгох, бодит жишээ сургалтаар танилцуулав.
Ийнхүү сургалтын явцад ойлгож мэдсэн болон сургагч багш нартай асуулт, хариулт өрнүүлж өөрийн бизнест турших, ашиглах урам зоригтойгоор сургалтыг өндөрлүүлэв.
Сургалтанд оролцогчид хамтдаа оройн зоог барьж, салбар байгууллагуудын хоорондох хамтын ажиллагаанд нэгэн шинэ ахиц дэвшил гарсан амжилттай өндөрлөв.

Leave a Reply