Category: Uncategorized

  • JCI Korea -Seoul Эгч дүүсийн харилцаатай салбарын 71 жилийн ойн айлчлал

    JCI Korea -Seoul Эгч дүүсийн харилцаатай салбарын 71 жилийн ойн айлчлал

    JCI Seoul салбарын 71 жилийн ойн арга хэмжээний айлчлал амжилттай болж өнгөрлөө.
    JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр удирдлагын багийн хамт 3/18-3/22 хооронд БНСУ-н Сөүл хотод эгч дүүсийн харилцаатай JCI Seoul салбарын үүсгэн байгуулагдсаны 71 жилийн ой, Эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ойд оролцож амжилт бүтээл дүүрэн айлчлал боллоо. 🎎🇰🇷🇲🇳
    Энэхүү айчлалаар JCI Чэйрмэн салбар байгууллагын 2015 оны Ерөнхийлөгч Д.Ганхуяг оролцсон нь эгч дүүсийн харилцааг тогтоосны 10 жилийн ойд илүү үнэ цэн нэмлээ. 🔟🎊
    JCI Чэйрмэн салбарын 12 хүний бүрэлдэхүүнд:
    1. Ерөнхийлөгч Э.Энхбаяр
    2. Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Батдэмбэрэл
    3. Дэд ерөнхийлөгч Б.Сайнхүү
    4. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батцэцэг
    5. Эрх зүйн ерөнхий зөвлөх З.Гэрэл
    6. Гишүүнчлэл өсөлт хөгжил хариуцсан хороон захирал У.Золзаяа
    7. Дотоод үйл ажиллагааны хороон захирал Г.Буянхишиг
    8. Азийн бүс хариуцсан захирал А.Туяа
    9. Спорт урлаг хариуцсан захирал О.Энхбаяр
    10. Save angels төсөл хариуцсан захирал Б.Баядэлгэр
    11. Дотоод үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх нарийн бичиг Б.Солонго
    12. Шинэ гишүүн Г.Идэрзориг нар айлчиллаа.
    Энэхүү айлчлалаар JCI Сөүл 🇰🇷 салбарын гишүүдийн бизнес болох Eden farm гоо сайхны үйлдвэр, Гоо сайхан, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний экспортлогч, Stark Sein Цүнх чемоданы үйлдвэртэй танилцав. 🧖🏻‍♀️🧖🏻🧳🧃
    Цаашид JCI Сөүл болон JCI Чэйрмэн салбарын хоорондын уялдаа холбоог хангах үүднээс JCI Чэйрмэн салбарын санаачлагаар хэрэгжиж буй Боловсрол, Экологийн төслүүдэд хамтран оролцох талаар санал солилцож дэмжин оролцохоо илэрхийлэв. 🌳🌲📚👩🏻‍🏫👨🏻‍🏫
    Түүнчлэн JCI Сөүл салбарын зүгээс ойн арга хэмжээнд оролцож буй Эгч дүү салбарууддаа зориулан 2 төрлийн хэлэлцүүлэг, лекц зохион байгуулж JCI Korea 🇰🇷Үндэсний байгууллагын оффисоор зочлов.
    Ойн арга хэмжээний үеэр 2025 оны Дэлхийн Ерөнхийлөгч Keisuke Shimoyamada оролцож мэндчилгээ хүргэв. 🎊💜
    Үүгээр бид JCI бол “Нэг гэр бүл” гэдгийг илүү сайн ойлгож, харилцан найрамдалт харилцааг бататгахад том түлхэц үзүүлэв. 🫶🏻💪🏻🤝
    Хүндэтгэсэн,
    2025 оны Ерөнхий нарийн бичгийн дарга
    Б.Батцэцэг
    JCI Чэйрмэн салбар байгууллага
    Beyond Tomorrow 🌄

  • Үндэсний Ерөнхийлөгчийн Нэрэмжит Академид амжилттай оролцлоо

    Үндэсний Ерөнхийлөгчийн Нэрэмжит Академид амжилттай оролцлоо

    JCI Чэйрмэн салбар байгууллагын гишүүд XXIII дахь Үндэсний Ерөнхийлөгчийн Нэрэмжит Академид амжилттай оролцлоо. 👩🏻‍🎓🧑🏼‍🎓
    JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгчийн Нэрэмжит Академид JCI Чэйрмэн салбар байгууллагын Дэд Ерөнхийлөгч П.Очирпүрэвээр ахлуулсан нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй гишүүд амжилттай оролцлоо.
    “Өөрийгөө хайрлая” уриан дор зохион байгуулагдсан энэхүү академид тус салбарын Сургалт, өсөлт хөгжлийн хороон захирал Н.Эрхэмбаяр зочин илтгэгчээр оролцож “Тархи хэрхэн ажилладаг вэ” сургалтыг орсон бөгөөд оролцогч нар тус тусын багт хуваарилагдан амжилттай оролцож төгсөлтийн батламжаа гардан авав.👩🏻‍🎓🧑🏼‍🎓
    Сонирхогч гишүүн болон шинэ гишүүд идэвхтэй оролцсон академи болж өнгөрөв.
    Мөн эгч дүүсийн харилцаатай салбар болох JCI Найрамдал салбарын хамт олныг Улаанбаатар хотод үдэн гаргаж өгсөнөөр өндөрлөв. ✨

  • Цасны баяр арга хэмжээ 2/15-2/16

    Цасны баяр арга хэмжээ 2/15-2/16

    JCI Чэйрмэнчүүддээ Цасны баяр болоход 2 өдөр үлдсэнийг сануулахад таатай байна.
    Цуглах цэг болон машин хуваарилалт хийгдэж байгаа тул та бүхэн оролцох эсэхээ зохион байгуулах комисс Ганзориг Буянаа -т мэдэгдээрэй.
    Эрүү цэнгэг агаарт нэгэн өдрийг хөөр баяр дүүрэн өнгөрүүлцгээе.
    📌ХААНА : Тэрэлж – Ган хадат ресорт
    📆 ХЭЗЭЭ : 2/15-16 1 шөнө 2 өдөр
    ⏰ ЦУГЛАХ ЦАГ : 2/15 8 цагт Ривер кичен урд зогсоол
    🗻 БЭЛДЭХ ЗҮЙЛС : Дулаан хувцас, чемоданы юм 🍭🍬🍫🥂
  • Удахгүй болох арга хэмжээнүүдийн хуваарь

    Удахгүй болох арга хэмжээнүүдийн хуваарь

    2 дугаар сарын Үндэсний байгууллага болон Салбар байгууллагын арга хэмжээнүүдийн хуваарийг танилцуулж байна.
    • Ready for Aspac Training class v.1.0 – JCI Protocol (гишүүд) & JOIN JCI сургалтанд шинэ сонирхогч гишүүд оролцох боломжтой ба уг сургалт UB GALLERY төвийн 3 давхарт болох тул уг сургалтанд гишүүд сонирхогч та бүхнийг урьж байна. Бүртгэлийн линк: https://forms.gle/my2PdFMibi7SjAnU9
    • LEVEL UP төслийн нээлт болон 2025 оны анхны сургалтыг Сургалт, өсөлт хөгжлийн хороон захирал Н.Эрхэмбаяр удирдан явуулах бөгөөд 2025 оны сургалтын хуваарь бусад мэдээллийг хүргэх болно. Та бүхэн идэвхтэй оролцоорой.
    • Эгч дүүсийн харилцаатай JCI Найрамдал салбар байгууллагын Ерөнхийлөгчийн зүүсгэлд оролцох хүсэлтэй гишүүдийг бүртгэж байна. Дотоод хороо хариуцсан захирал Г.Буянхишигт мэдээллээ өгнө үү.
    • 2/15-2/16 хооронд Цасны баяр өвлийн зугаалга арга хэмжээ болох тул нийт гишүүд, сенаторууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
    Хүндэтгэсэн,
    2025 оны ЕНБД
    Б.Батцэцэг
  • Ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслол

    Ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслол

    JCI ЧЭЙРМЭН САЛБАР БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗҮҮСГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛ & ТАТВАРЫН БАЯР

    2025 оны Ерөнхийлөгч Эрдэнэбилэгийн Энхбаярын Зүүсгэл хүлээн авах ёслол 1 сарын 4-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг ёслол JCI Монгол байгууллагын үе үеийн ерөнхийлөгчид, JCI Монгол байгууллагын Удирдах зөвлөл болон Удирдлагын баг, JCI 2025 оны Ази Номхон Далайн Бүсийн Чуулган зохион байгуулах хорооны гишүүд, JCI Монгол байгууллагын Салбар байгууллагын Ерөнхийлөгчид, JCI Чэйрмэн салбарын үе үеийн ерөнхийлөгчид, JCI Монгол байгууллагын Хөгжлийн зөвлөлийн гишүүд, JCI Academy шүүгчдийн зөвлөл, Эгч дүүсийн барилдлагатай JCI Seoul салбарын төлөөлөгч, JCI Чэйрмэн салбарын байгууллагын гишүүд, хүндэт сенаторууд, Бизнесийн хамтрагч, Дотно найзууд зэрэг 130 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

    Зүүсгэл хүлээн авах ёслолын үеэр 2025 онд хэрэгжүүлэх гол гол төслийн танилцуулга хийгдэж тухайн жилийн бодлого, алсын хараа, ирээдүйн талаар ирсэн зочидод танилцууллаа.

    Мөн Зүүсгэлээ хүлээн авч буйд нь баяр хүргэж JCI Монгол байгууллагын Үндэсний ерөнхийлөгч Ч.Мөнхбат болон JCI Russia байгууллагын Үндэсний ерөнхийлөгч Олесяа Андрева цахим мэндчилгээ хүргэв.

    Татварын баярт нийт гишүүд, сенаторууд 2025 оны гишүүнчлэлийн татвараа 36% бүрдүүлж төсөл хөтөлбөр үйл ажиллагаанд 175 сая төгрөгийн хандив өргөхөө амласан байна. /Хандив болон татварын дүнг эндээс харна уу./

    Энэхүү баярыг гэрэлтүүлэхээр JCI Чэйрмэн салбарын гишүүдээс бүрдсэн CHAIRMAN BAND 1950-д оны сэдэвтэй Жазз хөгжмийн хэмнэлд бүжиг, дуугаар мэндчилгээ хүргэж ирсэн зочдыг доргиолоо.

    МУГЖ Т.Ариунаа болон Жазз дуучин Наагий нар ая дуугаа өргөж тухайн үдшийг хөгжөөсөн бол үдшийн тайзыг DJ Tenga эзэгнэж орчин үеийн хэмнэлд нэгэн үдэш бүгд баярлан цэнгэж өнгөрүүллээ.

    Арга хэмжээний үеэр JCI Чэйрмэн салбарын гишүүд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр төсөлдөө Хандив бүрдүүлж буйгаа илэрхийлэн Эрхийн бичиг, үйлчилгээний эрхийг санал болгов.

    Үүнээс дурьдвал:

    2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр – Ривер клубын нэг сарын 600к эрхийг 500к худалдах

    Дэд ерөнхийлөгч Б.Сайнхүү – King Ballroom үйлчлүүлэх 1 сая төгрөгийн эрх 700к худалдах

    Санхүүч Г.Төгөлдөр – Үндэсний дээд лигийн тоглолтыг ВИП өрөөнөөс үзэх эрх 2 сая төргөгийн эрхийг 1 саяаар худалдах

    Гадаад харилцааны хороон захирал Д.Зориг – Elegant Italy гутал 500k эрхийг 400к худалдах

    Сургалт хөгжлийн хороон захирал Н.Эрхэмбаяр – Neuro marketing зөвлөх үйлчилгээ авах 4,7 сая төгрөгийн эрхийг 1 сая худалдах

    Спорт урлаг хариуцсан захирал О.Энхбаяр – De la regina fasion house дэлгүүрээр үйлчлүүлэх 500к эрхийг 400к худалдах зэрэг хандив өглөө.

    Мөн ирсэн зочид дунд татвар болон хандив өгсөн хүмүүсээс АЗТАН шалгаруулж сугалааны хонжворт дараах гишүүдийн бэлгийг өглөө.

    JCI Монгол байгууллагын 2011 оны Үндэсний ерөнхийлөгч, JCI Чэйрмэн салбар байгууллагын үүсгэн байгуулагч Б.Батзаяа – Таван нүдэн брэндээр үйлчлүүлэх 5,555,555 төргөгийн эрх

    2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр – Ривер клубын нэг сарын эрх

    RELX brand сет

    Дэд ерөнхийлөгч П. Очирпүрэв – Пивоны хагас жилийн хэрэглээ

    Шинэ гишүүн хариуцсан захирал А.Эрхэмбаяр Эрэгтэй, Эмэгтэй Үнэртэй ус – Cali Perfumes

    Спорт урлаг хариуцсан захирал О.Энхбаяр – De la regina fasion house 500k эрх

    JCI Чэйрмэн салбар байгууллагын 2022 оны Ерөнхийлөгч Г. Бат-Амгалан Зүүсгэл хүлээн авах ёслолыг гүн хүндэтгэлтэйгээр хөтлөн явуулсан нь үйл ажиллагааны томоохон чимэг болсон явдал байлаа.

    Ингээд энэ өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад оролцсон нийт 2025 оны удирдлагын баг болон зохион байгуулах хороон дарга 2025 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Батдэмбэрэл болон AFTER PARTY хөгжилтэй 2 хөтлөгч ПР Маркетинг хороон захирал Ч.Цогтбаяр болон Сургалт хөгжлийн хороон захирал Н.Эрхэмбаяр нарт гүн талархал илэрхийлье.

    Beyond Tomorrow,

    2025 оны Ерөнхий нарийн бичгийн дарга

    Б.Батцэцэг