JCI Asia Pacific Conference 2025 оны 6 дугаар сарын 12- 15 өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай болж өнгөрлөө.
Мөн JCI Чэйрмэн салбар байгууллагаас уг арга хэмжээний туршид өндөр оролцоог хангаж 100% квотоо ханган 50 гишүүн + Хандивлагч түншээр ажилласан ГАЙХАЛТАЙ АСПАК-ийг бүтээж чадлаа.
- JCI Чэйрмэн салбар байгууллагын Үүсгэн байгуулагч 2009 оны салбар байгууллагын Ерөнхийлөгч, 2011 оны JCI Монгол байгууллагын ерөнхийлөгч Б.Батзаяа JCI Creed дууг шинэчлэн найруулж
- Ази Номхон Далайн Бүсийн Чуулган зохион байгуулах хорооны дарга О.Наранбаатар
- JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны ерөнхийлөгч Э.Энхбаяр
- JCI Улаанбаатар салбар байгууллагын ASPAC COC PR & Identity хорооны дэд дарга Э.Мөнхбаяр
- JCI Капитал салбар байгуудагын гишүүн Э.Энх-эрдэнэ болон Бадмаа нар хамтран Нээлтийн ёслол дээрх сонсгосон нь Нээлтийн ёслолын бас нэгэн чимэг шигтгээ болов.
- JCI Чэйрмэн салбар байгууллагын Хүндэт сенатор Д.Отгонбаатар нь энэхүү арга хэмжээний Тогтвортой эвентийн менежментийн зөвлөхөөр ажиллаж Ногоон Чуулган хийхэд шаардлагатай зөвлөмжийг боловсруулан Чуулганы хүрээнд энэхүү зөвлөмжийг мөрдөн ажиллах нөхцөл бололцоог хангахад анхаарал хандуулан ажиллав.
- JCI Чэйрмэн салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч, JCI Монгол байгууллагын 2023 оны Дэд ерөнхийлөгч Г.Бат-Амгалан нээлт болон хаалтын арга хэмжээний хөтлөгчөөр ажиллаж өөрийн ур чадвар, авъяас билгээрээ ГАЙХАЛТАЙ АСПАК-н арга хэмжээнд өндөр хувь нэмэр оруулав.
- JCI Senate golf арга хэмжээг JCI Чэйрмэн салбар байгууллагын Хүндэт сенат М.Саяан болон түүний удирдлагын багт 2025 оны Эрх зүйн зөвлөх З.Гэрэл, Бизнес хамтын ажиллагаа хариуцсан захирал Э.Бэрэнгээд, Хөтөлбөр шагнал хариуцсан захирал Б.Даваажаргал нар мөн хамтран хүчин зүтгэж шагналт байруудад шалгарсан амжилтыг үзүүлэв.
- JCI Woman club JCI Hongkong Jayceettes салбартай хамтран зохион байгуулсан Asia Pacific Lady LOM Convention арга хэмжээний зохион байгуулах багт JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болонХөтлөгчөөр Сургалт хөгжлийн хороон захирал Н.Эрхэмбаяр нар хамтран оролцож амжилттай зохион байгуулав.
- Салбар байгууллагын дааж авсан арга хэмжээг зохион байгуулах багт 2025 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Батдэмбэрэлээр ахлуулсан 20 гаруй удирдлагын багийн гишүүд оролцож даасан арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулав.
- Нээлтийн арга хэмжээнд гэр тохижилтийг JCI Найрамдал болон JCI Гранд салбар байгууллагуудтай хматран зохион байгуулж шагай харваа, бүргэд зэрэг Монгол орны сурталчлан таниулах олон зүйлсээр гэр тохижилтийг хийж гүйцэтгэв.
- JCI Монгол байгууллагын удирдлагын багт ажилласан Залуучууд хөгжлийн хорооны захирал М.Даваадэлгэр, Гишүүнчлэл өсөлт хөгжил хариуцсан захирал Ц.Баттогтох, Гадаад төсөл хариуцсан захирал Д.Ундраа нар маань эдгээр 4 өдөрт өдөр бүр өглөөнөөс орой хүртэл Үндэсний ерөнхийлөгчийн удирдлаган доор маш амжилттай үүргээ биелүүлэн оролцлоо.
- 6/14-ны орой Sistership night буюу салбар байгууллагын эгч дүүсийн харилцаатай JCI Seoul, JCI Moscow, JCI Riga салбаруудын хүлээн авалтын зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд мөн сонирхон оролцсон олон орны төлөөлөгчид цугласан халуун дулаан орой байлаа. Нийт оролцсон салбар байгууллагуудын төлөөллөөс дурьдвал:
- JCI Seoul
- JCI Moscow
- JCI Russia
- JCI Sakhalin
- JCI Moldavia
- JCI South Saigon
- JCI Fukuoka
- JCI France
- JCI Monaco
- JCI Uzbekistan
- JCI Tashkent
- JCI Riga
Бид эдгээр олон орны төлөөллүүдэд Монгол хүний найрсаг зочломжтгой мөн Чуулганы төлөөрх эерэг сэтгэгдэл, дурсамж бэлэглэх чөлөөт арга хэмжээг амжилттай зохион байгуулав.
- ASPAC COC багт салбар байгууллагаа төлөөлөн дараах гишүүд ажиллаа.
- Спонсор болон түншлэл хариуцсан Дэд хорооны даргаар – 2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр
- Тус хорооны Үйл ажиллгаа хариуцсан орлогч даргаар Б.Баяндэлгэр
- Хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар Н.Эрхэмбаяр
- Төрийн байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан дэд хорооны орлогч даргаар Х.Ихбаяр
- Мөн тус хорооны Нийслэлийн хамтын ажиллагаа хариуцсан захиралаар Б.Батцэцэг
- Хуулийн багийн гэрээ хариуцсан ажилтнаар Д.Төгс-очир нар хүчин зүтгэж арга хэмжээг дуусгавар болтол хариуцсан үүрэг даалгавараа амжилттай биелүүллээ.
Ийнхүү салбар байгуулага өөрийн даасан ажил болон зохион байгуулах багийн болон бусад арга хэмжээнүүдэд оролцоог өндөр ханган Хаалтын ёслол хүртэл зохион байгуулалт, багийн ажиллагааг үргэлж эрхэмлэн оролцлоо.













Илтгэх урлагийн тэмцээнд Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны сургалт хөгжлийн хороон захирал Н.Эрхэмбаяр Финалд шалгарсан амжилт үзүүлэв. Англи мэтгэлцээний төрөлд салбар байгууллагын баг тамирчид ДЭД БАЙР эзэлж өндөр амжилттай оролцлоо.








4/1 : Урлагаар дамжин гоо зүйн мэдрэмж авах нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх боломжтой байгаа бөгөөд та бүхнийг урьж байна.


