Category: Uncategorized

  • JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлан

    JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайлан

    🎉 JCI Монгол байгууллагын XXVIII дугаар Үндэсний чуулганы мэндчилгээ 🎉

    ✨ Эрхэм үе үеийн Ерөнхийлөгчид, хүндэт Сенаторууд, эрхэм Гишүүд ээ,

    JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгчийн хувиар та бүхэндээ XXVIII дугаар Үндэсний чуулганы халуун мэндийг хүргэж байна! 🙌

    Үйл ажиллагааны тайлантай танилцах

    📅 2025 оны 1-р сарын 04-нд Зүүсгэлээ хүлээн авч, 32 гишүүнтэй Удирдлагын багтайгаар манлайллаа эхлүүлсэн бөгөөд энэ жил “Beyond Tomorrow” уриан дор ирээдүйг бүтээх олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн онцгой жил байлаа. 🚀

    📚 Beyond Tomorrow төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Ид шидийн орон төвийн 30 сурагч хүүхдэд IELTS, SAT, мэргэжлийн чиг баримжаа олгох шаталсан сургалтуудыг зохион байгуулж, хүүхдүүд маань хэлний оноогоо 1 оноогоор ахиулж, мэргэжлээ зөв сонгон их сургуульд элссэн бахархам үр дүнг үзүүллээ. 👩‍🎓👨‍🎓

    💪 Эрүүл амьдралын хэв маягт чиглэсэн Level Up – Wellness Challenge төслийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлж, намар дахин үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. 🧘‍♀️🏃‍♂️

    📈 Business Season–д AI-д суурилсан борлуулалт, маркетингийн Мини академи зохион байгуулж, гишүүдийн бизнесийн чадавхийг бодитоор нэмэгдүүлсэн. 💼🤖

    🧠 III, IV улиралд Хобби болон практик сургалт, уралдаанаар үргэлжилж, жилийн төгсгөлд гишүүдийн амьдрал, бизнес дээр бодит өсөлт гарна гэдэгт итгэлтэй байна. 🌱

    🗳️ Удирдлагын багийн 9 хурал, 73 асуудлыг хэлэлцэн баталж, байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй удирдлаа. 👥📋

    🌏 Ази Номхон далайн бүсийн чуулганыг амжилттай зохион байгуулж, CP болон Дэлхийн Ерөнхийлөгчийн хүлээн авалтыг протоколын өндөр түвшинд зохион байгуулсан нь Монгол Улсыг олон улсад сурталчлах чухал алхам боллоо. 🇲🇳🌐

    🏆 Чуулган зохион байгуулах хорооны 6-р сарын шилдэг гишүүнээр шалгарсан Б.Батцэцэг гишүүндээ баяр хүргэе! 👏💙

    🚙 Offroad Tour 2025 арга хэмжээг 180 гишүүнтэйгээр зохион байгуулж, нөхөрлөлийн дурсамжтай аялал бүтээлээ. 🏞️🤝

    🤝 JCI Seoul болон JCI Korea байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хархорин сумын эмнэлэгт нярайн инкубатор хүлээлгэн өгсөн нь Save Angels төслийн 10 жилийн ойн онцлох үйл явдал байлаа. 👶💖

    🐟 Байгаль орчны чиглэлд Baby Shark төслөөр 100,000 жараахайг Орхон голд тавьж, ногоон хөгжлийн төлөөх алхам хийлээ. 🌿🌊

    🏗️ Biz Opportunities арга хэмжээг JCI Прогресс салбар байгууллагатай хамтран зохион байгуулж, 100+ оролцогчтой бизнесийн боломжийг нээсэн. 📊🤝

    🌟 Цаашид ч JCI Чэйрмэн салбар байгууллага нь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллөө нэмэгдүүлэхээр зорин ажиллах болно. 💬🌱

    🙏 XXVIII чуулганд оролцож буй үе үеийн Ерөнхийлөгчид, хүндэт Сенаторууд, эрхэм Гишүүддээ амжилт хүсье!

     

    Хүндэтгэсэн,
    2025 оны Ерөнхийлөгч
    Э.Энхбаяр
    JCI Чэйрмэн салбар байгууллага 💙

     

  • JCI Чэйрмэн салбар байгууллага XXVIII Үндэсний чуулганд амжилттай оролцлоо

    JCI Чэйрмэн салбар байгууллага XXVIII Үндэсний чуулганд амжилттай оролцлоо

    📅 2025 оны 9/2–9/28 өдрүүдэд зохион байгуулагдсан JCI Монгол байгууллагын XXVIII Үндэсний чуулган нь амжилттай өндөрлөлөө.
    🤝 Энэ чухал арга хэмжээнд JCI Чэйрмэн салбар байгууллага маань идэвхтэй, бүтээлч оролцоотойгоор оролцсон нь бахархалтай байлаа!

    👥 Бид:

    • 20 үндсэн оролцогч-тойгоор чуулганы нээлт болон хуралдаанд идэвхтэй оролцож
    • 🌟 Нээлттэй арга хэмжээнүүдэд нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцлоо

    Чуулганы үеэр JCI Монгол байгууллагын шилдэг бүсээр зүүн бүс шалгарч зүүн бүсийн ажилтан Д.Төгс-очир шагнагдсан бол мөн Хөгжлийн зөвлөлийн “Great effort” буюу бүх бүсийн чуулган арга хэмжээнд идэвхтэй оролцсон шагналаар Салбар байгууллага хариуцсан зөвлөх Д.Мөнхчимэг болон Зүүн бүсийн ажилтан Д.Төгс-очир нар шагнуулав. 

    JCI Монгол байгууллагын 8 дугаар сарын шилдэг гишүүнээр салбар байгууллагын удирдлагын багт тасралтгүй 8 жил ажилласан, үйл ажиллагаа болон арга хэмжээнд байнга өөрийн нөөц бололцоо авъяас чадвараа дайчлан бусдыгаа манлайлсан 2025 оны удирдлагын багийн Азийн бүс хариуцсан захирал А.Туяа шалгарч Шилдэг гишүүний батламж, гарын бэлгийг гардан авав.

    JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулган нь Монгол улсдаа анх удаа НОГООН ЧУУЛГАН батламж гардан авсан бөгөөд энэхүү чуулганы Ногоон эвент менежментийн зөвлөх үйлчилгээгээр хамтран ажилласан JCI Чэйрмэн салбар байгууллагын Хүндэт сенатор Д.Отгонбат хүрэлцэн ирж Чуулган зохион байгуулах хороон дарга болон JCI Монгол байгуллагын 2025 оны Үндэснйи ерөнхийлөгчид батламжийг гардуулав. 

    Ийнхүү чуулганы 2026 оны Сонгогдох албан тушаалтны сонгуульд JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр нэр дэвшиж үнэмлэхүй буюу нийт 17 салбар байгууллагын төлөөллөөс 100% санал авч 2026 оны JCI Монгол байгууллагын Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд батламжлагдав. 

    🎯 Чуулганы үеэр гишүүд маань туршлага солилцож, шинэ санаа, хамтын ажиллагааны боломжуудыг нээж, JCI-ийн үнэт зүйлсийг улам гүнзгий ойлгож авсан онцгой мөчүүд байлаа.

    👏 Бүх оролцогч гишүүддээ талархал илэрхийлье!
    💙 JCI Чэйрмэн – Бид хамтдаа илүү сайхан ирээдүйг бүтээнэ!

     

    Beyond Tomorrow 

    Хүндэтгэсэн, 

    2025 оны Ерөнхий нарийн бичгийн дарга 

    Б.Батцэцэг

  • JCI Солонгос байгууллагын төлөөлөгчидөд SAVE ANGELS төслийн хэрэгжилтийг танилцууллаа

    JCI Солонгос байгууллагын төлөөлөгчидөд SAVE ANGELS төслийн хэрэгжилтийг танилцууллаа

    🤝 JCI Солонгос байгууллагын төлөөллүүд Save Angels төслийн хэрэгжилттэй танилцлаа

    2025 оны 9-р сард JCI Chairman салбар байгууллага нь JCI Солонгос байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч, 10 жилийн түүхтэй Save Angels төслийн хэрэгжилт, үр дүн, ирээдүйн хамтын ажиллагааны талаар танилцууллаа.

    👥 Зочидын бүрэлдэхүүнд:

    • 🇰🇷 JCI Солонгос байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч И Хёк Жүн
    • 🌍 Гадаад төсөл, бодлого төлөвлөлт, хүүхэд эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчид
    • 🌐 Гадаад харилцааны хорооны захиралууд
    • 🏥 2025 оны Save Angels төслийг хариуцсан JCI Yeosu салбарын ерөнхийлөгч Жонг Синг Хён болон удирдлагын баг
    • 🫱‍🫲 JCI Seoyongin салбарын 2025 оны ерөнхийлөгч Ку Гүй Хуан болон багийн гишүүд
      → Нийт  хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирлээ. 

    📍 Төслийн хэрэгжилтийн талаарх танилцуулга, тайлан, цаашдын хамтын ажиллагааны хэлэлцүүлгийг хийж,
    🏥 Улаанбаатар хоттой хамгийн ойр Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 2023 онд хэрэгжсэн төслийн үр дүнг газар дээр нь очиж сонирхлоо.

    💬 Эмнэлгийн зүгээс Save Angels төслийн хүрээнд хандивласан тоног төхөөрөмжүүд нь амьдралд бодит хувь нэмэр оруулж байгааг онцолж,
    🎯 Төсөвт суухгүй, шийдвэрлэгдэхгүй асуудлуудад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

    🎯 2025 оны зорилго

    Save Angels төслийн хүрээнд:

    • 🛏️ Хархорин сумын нэгдсэн эмнэлэг
    • 🏔️ Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт
      2 нярайн инкубаторыг JCI Солонгос байгууллагын гадаад төслөөр дамжуулан JCI Yeosu болон JCI Seoyongin салбарууд хандивлаж байна.

    📅 Мөн Дэлхийн дутуу нярайн өдөр буюу 11/17 хүртэл нэмэлт тоног төхөөрөмжүүдийг хандивлах аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж, орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгөх юм.

    👶 10 жилийн хугацаанд Save Angels төслөөр дамжин 3000+ дутуу нярай эсэн мэнд бойжиж, Монголын ирээдүйг гэрэлтүүлж буй нь бидний бахархал юм.

    💜 Энэхүү төслийг дэмжиж, хандив, тусламж, тоног төхөөрөмжийн худалдан авалт, засвар үйлчилгээ үзүүлэхэд байнга оролцдог
    JCI Монгол байгууллагын эрхэм гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    🙌 Талархал илэрхийлье

    Төслийн танилцуулгад гар бие оролцсон JCI Chairman салбарын дараах гишүүдэд:

    • 🧭 2025 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч П.Очирпүрэв
    • 🍼 Save Angels төсөл хариуцсан захирал Б.Баяндэлгэр
    • 🌐 Гадаад харилцааны хороон захирал Д.Зориг
    • 🌏 Азийн бүс хариуцсан захирал А.Туяа
    • 🌱 Шинэ гишүүд хариуцсан захирал А.Эрхэмбаяр
    • 🏛️ Төр болон ТББ-ын хамтын ажиллагаа хариуцсан захирал Г.Идэрзориг
    • 📋 Гүйцэтгэх нарийн бичиг А.Баттуяа
    • 👤 Гишүүн Т.Хаш-Эрдэнэ
    • 👤 Гишүүн У.Халиунаа

    📊 Мөн энэ үеэр 2024 онд JCI Дорнод салбар байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн инкубаторын үр дүнг тайлагнаж,
    2024 оны 10 сараас 2025 оны 9 сар хүртэл нийт 30 нярай 92 хоногийн турш эсэн мэнд бойжсон мэдээллийг хандивлагч нарт хүргэлээ.

    🌈 Дутуу нярайн эндэгдлийг бууруулах, эх дэлхийдээ яаран ирсэн нярайд амьдрал бэлэглэх Save Angels төсөлтэй хамт байдаг та бүхэндээ баярлалаа!

    Хүндэтгэсэн,
    JCI Chairman салбар байгууллага

  • XVIII чуулган амжилттай боллоо

    XVIII чуулган амжилттай боллоо

    JCI Чэйрмэн салбар байгууллагын Ээлжит бус чуулган болон Ээлжит XVIII дугаар чуулган амжилттай боллоо
    2025 оны 9 дүгээр сарын 20 өдөр
    – Ээлжит бус чуулган
    – XVIII чуулганы Нэгдсэн хуралдаан I
    – Нэгдсэн хуралдаан II -г амжилттай явуулж 2026 оны Удирдах зөвлөлөө нийт гишүүдийн хурлаар дэмжиж, батламжиллаа.
    Ээлжит бус чуулганы өмнө JCI Монгол академийн 3 одтой сургагч багш Э.Нандин-эрдэнэ, туслах багш Бат-Амгалан нар “People centered management” сэдвээр сургалт орж чуулгандаа оролцох гишүүдийн дунд сонирхолтой дасгал ажил хийв.
    Энэхүү чуулганд Хүндэт зочноор:
    • JCI Монгол байгууллагын зөвлөхүүдийн танхимын гишүүн, JCI Монгол байгууллагын 2011 оны Үндэсний Ерөнхийлөгч, JCI Чэйрмэн салбар байгууллагын 2009 оны Ерөнхийлөгч Б.Батзаяа 
    • JCI Чэйрмэн салбар байгууллагын 2021 оны Ерөнхийлөгч Х.Болдбаатар JCI Чэйрмэн салбар байгууллагын 2022 оны Ерөнхийлөгч Г.Бат-Амгалан 
    • JCI Чэйрмэн салбар байгууллагын 2023 оны Ерөнхийлөгч А.Батгэрэл
    • JCI Чэйрмэн салбар байгууллагын 2024 оны Ерөнхийлөгч Ө.Зоригоо 
    • Ази номхон далайн бүсийн хөгжлийн зөвлөлийн Sri Lanka, Myanmar улсыг хариуцсан ажилтан Б.Баяндэлгэр
    • JCI Монгол байгууллагын 2025 оны Залуучууд хөгжлийн төслийн хороон захирал, Дотоод үйл ажиллагаа хариуцсан захирал М.Даваадэлгэр 
    • JCI Монгол байгууллагын 2025 оны Гадаад төсөл хариуцсан захирал, Үндэсний ерөнхийлөгчийн тусгай туслах Д.Ундраа 
    • JCI Монгол байгууллагын 2025 оны Гишүүнчлэл өсөлт хөгжил хариуцсан захирал Ц.Баттогтох 
    • Дотоод төсөл хариуцсан захирал Ч.Улсболд 
    • Стратеги, төлөвлөлт хариуцсан захирал Д.Мандухай
    • JCI Монгол байгууллагын 2025 оны Хөгжлийн зөвлөлийн Салбар хариуцсан зөвлөх Д.Мөнхчимэг
    • JCI Монгол байгууллагын 2025 оны Хөгжлийн зөвлөлийн Говийн бүс хариуцсан зөвлөх С.Баттунгалаг a
    • JCI Монгол байгууллагын 2025 оны Хөгжлийн зөвлөлийн Баруун бүс хариуцсан ажилтан Г.Буянхишиг 
    • JCI Монгол байгууллагын 2025 оны Хөгжлийн зөвлөлийн Зүүн бүс хариуцсан ажилтан Д.Төгс-Очир нар хүрэлцэн ирэв.
    • Мөн Хүндэт сенатор М.Саяан, Б.Тамир, И.Наранбаатар, Т.Отгонбаяр, Х.Ихбаяр, А.Одгэрэл нар чуулганд оролцлоо.
    • Энэ өдөр нийт 6 сонирхогч гишүүд хүрэлцэн ирж Чуулганы арга хэмжээг сонирхон цаашид гишүүнчлэлээ баталгаажуулах хүсэл сонирхлоо илэрхийлэв.

    JCI Чэйрмэн салбар байгууллагын Ээлжит бус чуулган 2025.09.20 өдөр 14 цагт эхэлж 2025 оны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох сонгуулийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
    Ээлжит бус чуулганд нийт саналын эрхтэй 47 гишүүн оролцож 51% бүрдсэн тул хурал хүчин төгөлдөр болов.
    Ээлжит бус чуулганаар 2025 Дэд ерөнхийлөгч Пүрэвсүрэнгийн Очирпүрэв нэр дэвшиж 100% саналаар Тэргүүн дэд ерөнхийлөгчид батламжлагдав.
    Нэгдсэн хуралдаан I, II
    • 2025 оны Үйл ажиллагааны тайлантай танилцаж хүлээн авав.
    • 2025 оны Санхүүгийн тайлантай танилцаж хүлээн авав.
    • 2025 оны Үндэсний байгууллагад ажилласан гишүүдийн тайлантай танилцав.
    • 2025 оны Хөгжлийн зөвлөлд ажилласан гишүүдийн тайлантай танилцав.
    • JCI Чэйрмэн салбар байгуулагын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэн, батлав.
    • 2026 оны Сонгогдох албан тушаалтнуудын сонгуулийг явуулж,
    • 2026 оны Ерөнхийлөгчөөр П.Очирпүрэв 
    • Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Сайнхүү саналын эрхтэй гишүүдийн 82,9 хувийн саналаар дэмжигдсэн бол
    • 2026 оны Дэд ерөнхийлөгч Ц.Баттогтох 87,4 хувийг санал авч,
    • 2026 оны Дэд Ерөнхийлөгч Д.Ундраа 57,4 хувийн саналаар сонгогдож, батламжлагдлаа.
    • 2026 оны Томилогдох албан тушаалтнуудад
    • Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баяндэлгэр 
    • Эрх зүйн ерөнхий зөвлөх М.Даваадэлгэр 
    • Санхүүч Г.Идэрзориг  нарыг батламжлав.

    Ийнхүү сонгогдох болон томилогдох албан тушаалтнууд батламжлагдсанаар 2026 оны Удирдах зөвлөлийн гишүүд тангарагаа өргөв.
    Мөн чуулганы хуралдааны завсарлагаанаар XXVIII дугаар Үндэсний чуулганд оролцох уриалга хүргүүлэхээр JCI Их хүрээ салбар байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирэв.
    2026 оны JCI Чэйрмэн салбараа манлайлан ажиллах Удирдах зөвлөлдөө өндөр амжилт хүсье.
    Хүндэтгэсэн,
    Ерөнхий нарийн бичгийн дарга
    Б.Батцэцэг
  • XVIII Чуулганы тов гарлаа

    XVIII Чуулганы тов гарлаа

    JCI Чэйрмэн салбар байгууллагын бүх гишүүдийн хурал XVIII Чуулган 2025.09.20 өдөр болох гэж байна.

    Чуулгандаа идэвхтэй оролцохыг хүндэтгэн урьж байна.

    Нийт гишүүд нь биетээр хүрэлцэн ирж оролцох  бөгөөд доорх байршилд болно.

    Хаана: White event hall

    Хэзээ: 2025/09/20 Бямба гаригт 11 цагт болно.

  • Beyond Tomorrow төслийн хаалт амжилттай боллоо

    Beyond Tomorrow төслийн хаалт амжилттай боллоо

    JCI Чэйрмэн салбар байгууллага – JCI Найрамдал салбарын Junior club хамтарсан “МИНИ АКАДЕМИ” болон 2025 онд санаачлан хэрэгжүүлсэн “Beyond Tomorrow” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

    JCI Чэйрмэн салбар байгууллага нь санаачлан нийт 2025 оны эхнээс сонгон шалгаруулалт болон олон шатыг дамжин 2025 оны 4 дүгээр сарын 11 өдөр нээлтээ хийснээс хойш ийнхүү тус төслийн энэ жилийн хаалтын арга хэмжээ 2025 оны 8 дугаар сарын 24 өдөр Дархан-уул Зулзага зуслан дээр амжилттай болж өнгөрлээ.

    Хаалтын арга хэмжээнд: 

    JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч болон түүний удирдлагын баг, гишүүд, сонирхогчид 

    Хүндэт зочноор JCI Чэйрмэн салбар байгууллагын 2023 оны Ерөнхийлөгч А.Батгэрэл

    JCI Чэйрмэн салбар байгууллагын 2024 оны Ерөнхийлөгч Ө.Зоригоо

    JCI Найрамдал салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Э.Лхасүрэн болон түүний удирдлагын багийн гишүүд,

    JCI Найрамдал салбар байгууллагын 2024 оны Ерөнхийлөгч Б.Сувдаа нар хүрэлцэн ирж оролцлоо. 

     

    Энэхүү хаалтын ажиллагааг JCI Nairamdal салбарын Junior club-тай хамтран тэдний санаачлагаар 2 өдрийн турш нийт 50 хүүхэд оролцон “Мини академи” арга хэмжээг мөн хэрэгжүүлж оролцогч хүүхдүүд хоорондоо танилцаж нөхөрлөх, бие биеэсээ суралцах, мөн багт хуваагдан хоорондоо өрсөлдөх, өөрсөддөө хичээл заах зэрэг сургалтын сонирхолтой хэлбэрээр болж өнгөрөв. 

    Эдгээр 2 өдрийн сургалтыг JCI Чэйрмэн салбар байгууллагын Төслийн хороон захирал Э.Ариунбаяр удирдан явуулж зочин багшаар

    1. “Өсвөр насны хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадамж ”  

    ШУТИС Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн менежментийн багш Лхамрагчаа Отгончимэг 

    1. “Энэрэх сэтгэл”

    SEE хөтөлбөрийн чиглүүлэгч багш, 30 дугаар сургуулийн захирал Ж.Болорцэцэг  нар хүүхдүүдэд сонирхолтой сэдвүүдээр сургалт оров. 

    1. Туслахаар JCI Чэйрмэн салбар байгууллагын Төслийн Гадаад төсөл хариуцсан захирал Б.Баярманлай нар ажиллав.

    Төслийн хаалтанд JCI Чэйрмэн болон JCI Найрамдал салбарын гишүүд оролцож төслийн оролцогч хүүхдүүдийн төслийн турш хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн тайлантай танилцаж тэдэнд төсөл болон Мини академидаа амжилттай оролцсонд баяр хүргэж Батламж, Сертификат гардуулав.

    Beyond Tomorrow Төслийн нийт оролцогч 30 хүүхэд нь дотроо багт хуваагдан өөрсдийн Хөвсгөл аймагтаа Blue bear & Bio tomorrow гэсэн боловсрол болон байгаль орчны 2 төсөл хэрэгжүүлэв.

    Төсөлд оролцогчдод энэхүү төслөө амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бүрэн шийдсэнээр хүүхдүүд өөрсдөө санаачилсан төслийг амжилттай хэрэгжүүлж үр дүнгийн тайлангаа тавив. 

    Мөн JCI Найрамдал салбарын Junior club хүүхдүүд өөрсдийн клубын үйл ажиллагааг танилцуулж үүсгэн байгуулагдсан цагаас хойш хийж хэрэгжүүлсэн, оролцсон арга хэмжээний тайлангаа танилцуулж бусаддаа туршлага, мэдлэг мэдээллээ хуваалцсан нь үр дүнтэй арга хэмжээ болов.

     

    Төсөл хэрэгжих хугацаанд амжилттай оролцсон хүүхдүүдэд дараах номинацуудаар 

    • Шилдэг Англи хэлэндээ ахиц гаргасан Батболд 
    • Шилдэг төсөл удирдагч Отгонтөгс 
    • Шилдэг манлайлагч Мөнхнаран 
    • Шилдэг Ментий Оюунгэрэл

    нарын 4 хүүхдэд төслийн багаас Хичээлийн хэрэгслийн бүрдэл бэлэглэж урамшуулав. 

    Мини академид оролцсон Junior club-тай хамтарсан багаас 1-р баг шилдгээр шалгарч мөн бэлэг гардуулав. 

    Тухайн төслийн хугацаанд бүх хүүхдийн мэргэжил сонголтонд үндэслэн Ментор – Мэнтий хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээр хүүхдүүдэд Менторууд мөн өөрсдийн гарын бэлгээ гардуулав. 

    Ийнхүү төслийн хаалтыг угтан хэрэгжүүлсэн Мини академи амжилттай өндөрлөж оролцогч хүүхдүүддээ 2025-2026 оны хичээлийн жилд нь сурлагын өндөр амжилт хүсэв. 

  • JCI Чэйрмэн салбар байгууллага болон JCI Найрамдал салбар байгууллагуудын хамтарсан “Мини академи” амжилттай боллоо.

    JCI Чэйрмэн салбар байгууллага болон JCI Найрамдал салбар байгууллагуудын хамтарсан “Мини академи” амжилттай боллоо.

    8 дугаар сарын 24 өдөр Дархан аймгийн Зулзагын гол Шүтээн ресортод салбар байгууллагуудын хамтарсан “Мини академи: AI in Business” сэдвийн хүрээнд амжилттай болж өнгөрлөө. 

    Сургалтанд нийт JCI Чэйрмэн салбар байгууллагын 35 гишүүд, сонирхогч болон JCI Найрамдал салбар байгууллагын 15 гишүүн нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй оролцов.

    Энэхүү академи нь AI хэрэглээг түлхүү бодит амьдрал ажилтай холбон суралцах үүднээс дараах 3 сургагч багш сургалтаа толилуулав

    1. Монголын Нейро Маркетингийн холбооны тэргүүн Ч.Даваадалай оролцож бүтээгдэхүүний маркетинг Зар сурталчилгааны аудит сэдвээр сонирхолтой сургалт болон харилцан ярилцлага өрнүүлж гишүүдийн бизнес тэдгээрийн онцлогт тохирсон мэдлэг мэдээлэл олгох байдлаар өрнөв.
    2. JCI Чэйрмэн салбар байгууллагын Сургалт, өсөлт хөгжлийн хороон захирал Н.Эрхэмбаяр AI бодит хэрэглээ, санхүү, маркетинг төлөвлөлт, төлбөртэй хувилбар ашиглахын давуу тал зэргийг бодит жишээн дээр үзүүлж тайлбарлан жишээ ажиллав.
    3. JCI Чэйрмэн салбар байгууллагын Фандрайзинг хариуцсан захирал Ц.Бат-Оргил AI хэрэглээ маркетингийн контентуудыг хэрхэн AI ашиглан бий болгох, бодит жишээ сургалтаар танилцуулав. 

    Ийнхүү сургалтын явцад ойлгож мэдсэн болон сургагч багш нартай асуулт, хариулт өрнүүлж өөрийн бизнест турших, ашиглах урам зоригтойгоор сургалтыг өндөрлүүлэв. 

     

    Сургалтанд оролцогчид хамтдаа оройн зоог барьж, салбар байгууллагуудын хоорондох хамтын ажиллагаанд нэгэн шинэ ахиц дэвшил гарсан амжилттай өндөрлөв.

  • JCI Чэйрмэн салбар байгууллагын баг тамирчид II Спортын наадамд  амжилттай оролцлоо.

    JCI Чэйрмэн салбар байгууллагын баг тамирчид II Спортын наадамд амжилттай оролцлоо.

    JCI Монгол байгууллагын II Спортын наадам 6 дугаар сарын 28-29 өдрүүдэд Эрдэнэт хотын Хангарьд спортын ордонд зохион байгуулагдаж JCI Чэйрмэн салбар байгууллагын дараах баг тамирчид оролцлоо.

    Сагсан бөмбөг 

    • Б.Баярманлай – багийн ахлагч
    • Э.Дөлгөөн 
    • Ш.Тэмүүлэн
    • А.Эрхэмбаяр
    • Н.Эрхэмбаяр
    • Г.Нямбаатар
    • Б.Тамир
    • Г.Эрдэмтөгөлдөр

    Гар бөмбөг 

    • Д.Зориг
    • Б.Баяндэлгэр

    болон сагсан бөмбөгийн баг тамирчид 

    Газрын теннис 

    • О.Энхбаяр

    Ширээний теннис

    • Б.Солонго

    Дартс 

    • П.Очирпүрэв
    • Б.Солонго 

    Шатар 

    • Б.Цэнгүүн
    • У.Золзаяа

    Ийнхүү 6 төрөлд нийт 15 тамирчин оролцож хөгжөөн дэмжигчээр 202 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Азийн бүс хариуцсан захирал А.Туяа, Гүйцэтгэх нарийн бичиг А.Баттуяа нар очиж баг тамирчидаа дэмжлээ.

  • JCI Чэйрмэн салбар байгууллагын Baby Shark төслийн нээлт амжилттай боллоо

    JCI Чэйрмэн салбар байгууллагын Baby Shark төслийн нээлт амжилттай боллоо

    JCI Чэйрмэн салбар байгууллагын санаачлагаар Baby Shark загас үржүүлгийн төсөл 6 дугаар сарын 22 өдөр Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын нутагт Орхон голын эрэг дээр амжилттай нээлээ. 

    JCI Чэйрмэн салбар байгууллага Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын нутагт Орхон, Улиастай голын эхэнд Зэвэг загас үржүүлгийн төслийг 2024 онд санаачлан эхлүүлсэн бөгөөд Ерөнхий спонсороор АПУ ХК ;

    Хамтрагч байгуулагуудаар:

    • Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
    • ММС групп
    • Монголын мэргэжлийн загас үржүүлэгчдийн Тэнүүн холбоо
    • Загасчлалын Хобби клуб нар хамтран уг төслийг амжилттай хэрэгжүүлж эхний төлөө эх голд тавих ёслолыг амжилттай нээлээ.

    Төслийн үргэлжлэх хугацаанд Загас үржүүлэгч судлаачдын байр лаборатор, ажилчдын байр зэргийг барьж байгуулан байгалийн мэт орчинг бүрдүүлж 200,000 загас үржүүлсэнээс 50% хорогдолтой 100,000 жараахайг эх голд нь тавьж байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад багахан хувь нэмэр орууллаа. 

    ММС группын зүгээс 100% нарны хавтанг суурилуулж загас үржүүлгийн лаборатори болон судлаачдын байрны цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэсэн бол нийт үйл ажиллагааны 5 жилийн урсгал зардлыг ерөнхий спонсор АПУ ХК шийдвэрлэж бусад холбогдох зардлыг дэмжигч, хамтрагч байгууллагууд санхүүжүүлснээр өнөөдөр энэхүү төсөл амжилттай боллоо. Цаашид үргэлжлүүлэн судалгаа шинжилгээ, үржүүлгийн ажлууд явагдах бөгөөд Загасчлах дуртай, загас үржүүлэгт хувь нэмэр оруулах сонирхолтой хэн бүхэнд энэхүү төсөлтэй танилцах боломж нээлттэй болно. 

    Ийнхүү хамтрагч дэмжигч байггууллагуудын төлөөлөл төслийн нээлтэнд оролцож нийт 40 хүний өргөн бүрэлдэхүүнтэй төслийн нээлт, загас голд тавих ажлыг амжилттай зохион байгуулав.

  • JCI Чэйрмэн салбар байгууллагын Save Angels төслийн 10 жилийн ой, нээлт амжилттай боллоо.

    JCI Чэйрмэн салбар байгууллагын Save Angels төслийн 10 жилийн ой, нээлт амжилттай боллоо.

    JCI Чэйрмэн салбар байгууллагын санаачлан хэрэгжүүлж буй Save Angels төсөл 10 жилийн ойтойгоо золголоо. Уг төслийн цар хүрээ улам өргөжин тэлж энэ удаад буюу 10 жилийн ойн хүрээнд 11 дэх аймагтаа хүрч Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, 12 дахь аймаг болох Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус дутуу нярайн эндэгдлийг бууруулах Инкубатор болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлах Нээлтийн ажиллагаа ийнхүү эхэллээ. 

    6 дугаар сарын 19 өдөр Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт JCI Чэйрмэн салбар байгууллагын Save Angels төслийн баг болон бусад гишүүд зочилж тус эмнэлэгт шаардлагатай тоног төхөрөөмжийн дээжийг гардууллаа. Мөн цаашид хамтран ажиллах гэрээг үзэглэж, мэдээлэл солилцох тоног төхөөрөмжийн арчилгаа хяналт дээр хамтрах талаар санал солилцлоо.

    Тус төслийн нээлтэнд JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр, 2018 оны Үндэсний ерөнхийлөгч М.Батбаяр, 2025 оны Save Angels төсөл хариуцсан захирал Б.Баяндэлгэр болон бусад удирдлагын баг, гишүүдийн нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. 

    Энэ жил энэхүү арга хэмжээг дэмжин дараах хандивлагч болон хамтрагчид оролцож байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй.

    • JCI Korea үндэсний байгууллагын зүгээс 2 инкубатор хандивлаж, БНСУ-с замдаа яваа бөгөөд
    • Нярайн дулаан орыг 2018 оны Үндэсний ерөнхийлөгч М.Батбаяр хувийн зүгээс хандивлаж
    • JCI Чэйрмэн салбар байгууллагын зүгээс иж бүрэн компьютер болон нярайн пульсоксометрийг гардуулан өгөв. 

    Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг нь сум дундын буюу нийт үйлчлүүлэгчийн тоогоор аймгийн төдийгүй улсын эмнэлэгүүдтэй эн зэрэгцэхүйц үйлчилгээ үзүүлдэгээрээ онцлог юм. 

    Биднийг төслийн тоног төхөөрөмжөө гардуулан өгөх өдөр 1 дутуу нярай төрсөн, түүнийг амьдруулахад шаардлагатай зүйлсийг өгсөнд гүн талархал илэрхийлж байв. 

    Төсөл хэрэгжих энэхүү хугацаанд одоогоор нийт 2,9 тэрбум орчим санхүүжилтийг босгон 3000+ дутуу нярайн амийг амарсан үзүүлэлттэй байгаа бөгөөд цаашид төслийн цар хүрээ, нярайн эндэгдлийг бууруулахад оруулах хувь нэмэр илүү өргөжин тэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

    Энэ жилийн 12 дахь аймаг болох Ховд аймагт нэн шаардлагатай бусад тоног төхөөрөмж худалдан авах олон нийтийн санхүүжилт босгохоор Фандиа платформ дээр төслөө байршуулсан байгаа тул энэхүү төсөлд хайртай үргэлж дэмждэг та бүхэн минь тухайн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, хандив өгөх үйлсэд туслалцаа үзүүлнэ хэмээн гүнээ итгэж байна.

    Төслий талаарх мэдээллийг : https://fundea.mn/projects/jci-chairman/save-angels-tosol

    Монголын үрс маш олон болтугай.