BE CHAIRMAN VIII сургалт амжилттай боллоо

JCI Чэйрмэн салбарын үүсгэн байгуулагч 2009 оны салбар байгууллагын Ерөнхийлөгч, 2011 оны JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгч Б.Батзаяа-н уламжлал болгон явуулдаг BE CHAIRMAN VIII сургалт амжилттай болж өнгөрлөө. Энэхүү сургалт энэ жил “Би хэн бэ?” сэдвийн хүрээнд өөрийгөө таньж мэдэх, дотоод сэтгэлээ уудлах, өөртэйгээ нүүр тулах, өөрийгөө уучлах, нөхцөлгүйгээр хайрлах зэрэг хувь хүний дотоод мөн чанарт хандсан нь цаг үеэ олсон оролцогчдын сэтгэл зүрхэнд хүрсэн сургалт боллоо. 

Сургалтанд нийт 24 оролцогч оролцож бүтэн өдрийн турш бясалгаж, ярилцаж, дадлага ажил хийж өөр хоорондоо сэтгэлээ нээж дотно яриа өрнүүлсэн нэгэн гайхалтай өдрийг үдэв. 

Үргэлж шинэ залуу хойч үедээ хэрэгцээтэй цаг үеэ мэдэрсэн сургалтаар жил бүр учран золгож салбар байгууллагын тогтвортой өсөлт хөгжилд үнэ цэнтэй хувь нэмрээ харамгүй өгч байдагт тань гүнээ талархал илэрхийлж байна.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *