Author: admin

  • Ази Номхон Далайн Бүсийн чуулган амжилттай болж өнгөрлөө

    Ази Номхон Далайн Бүсийн чуулган амжилттай болж өнгөрлөө

    JCI Asia Pacific Conference 2025 оны 6 дугаар сарын 12- 15 өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай болж өнгөрлөө.

    Мөн JCI Чэйрмэн салбар байгууллагаас уг арга хэмжээний туршид өндөр оролцоог хангаж 100% квотоо ханган 50 гишүүн + Хандивлагч түншээр ажилласан ГАЙХАЛТАЙ АСПАК-ийг бүтээж чадлаа. 

    1. JCI Чэйрмэн салбар байгууллагын Үүсгэн байгуулагч 2009 оны салбар байгууллагын Ерөнхийлөгч, 2011 оны JCI Монгол байгууллагын ерөнхийлөгч Б.Батзаяа JCI Creed дууг шинэчлэн найруулж 
    • Ази Номхон Далайн Бүсийн Чуулган зохион байгуулах хорооны дарга О.Наранбаатар 
    • JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны ерөнхийлөгч Э.Энхбаяр
    • JCI Улаанбаатар салбар байгууллагын ASPAC COC PR & Identity хорооны дэд дарга Э.Мөнхбаяр
    • JCI Капитал салбар байгуудагын гишүүн Э.Энх-эрдэнэ болон Бадмаа нар хамтран Нээлтийн ёслол дээрх сонсгосон нь Нээлтийн ёслолын бас нэгэн чимэг шигтгээ болов.
    1. JCI Чэйрмэн салбар байгууллагын Хүндэт сенатор Д.Отгонбаатар нь энэхүү арга хэмжээний Тогтвортой эвентийн менежментийн зөвлөхөөр ажиллаж Ногоон Чуулган хийхэд шаардлагатай зөвлөмжийг боловсруулан Чуулганы хүрээнд энэхүү зөвлөмжийг мөрдөн ажиллах нөхцөл бололцоог хангахад анхаарал хандуулан ажиллав. 
    2. JCI Чэйрмэн салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч, JCI Монгол байгууллагын 2023 оны Дэд ерөнхийлөгч Г.Бат-Амгалан нээлт болон хаалтын арга хэмжээний хөтлөгчөөр ажиллаж өөрийн ур чадвар, авъяас билгээрээ ГАЙХАЛТАЙ АСПАК-н арга хэмжээнд өндөр хувь нэмэр оруулав. 
    3. JCI Senate golf арга хэмжээг JCI Чэйрмэн салбар байгууллагын Хүндэт сенат М.Саяан болон түүний удирдлагын багт 2025 оны Эрх зүйн зөвлөх З.Гэрэл, Бизнес хамтын ажиллагаа хариуцсан захирал Э.Бэрэнгээд, Хөтөлбөр шагнал хариуцсан захирал Б.Даваажаргал нар мөн хамтран хүчин зүтгэж шагналт байруудад шалгарсан амжилтыг үзүүлэв.
    4. JCI Woman club JCI Hongkong Jayceettes салбартай хамтран зохион байгуулсан Asia Pacific Lady LOM Convention арга хэмжээний зохион байгуулах багт JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болонХөтлөгчөөр  Сургалт хөгжлийн хороон захирал Н.Эрхэмбаяр нар хамтран оролцож амжилттай зохион байгуулав.
    5. Салбар байгууллагын дааж авсан арга хэмжээг зохион байгуулах багт 2025 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Батдэмбэрэлээр ахлуулсан 20 гаруй удирдлагын багийн гишүүд оролцож даасан арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулав. 
    6. Нээлтийн арга хэмжээнд гэр тохижилтийг JCI Найрамдал болон JCI Гранд салбар байгууллагуудтай хматран зохион байгуулж шагай харваа, бүргэд зэрэг Монгол орны сурталчлан таниулах олон зүйлсээр гэр тохижилтийг хийж гүйцэтгэв.
    7. JCI Монгол байгууллагын удирдлагын багт ажилласан Залуучууд хөгжлийн хорооны захирал М.Даваадэлгэр, Гишүүнчлэл өсөлт хөгжил хариуцсан захирал Ц.Баттогтох, Гадаад төсөл хариуцсан захирал Д.Ундраа нар маань эдгээр 4 өдөрт өдөр бүр өглөөнөөс орой хүртэл Үндэсний ерөнхийлөгчийн удирдлаган доор маш амжилттай үүргээ биелүүлэн оролцлоо.
    8. 6/14-ны орой Sistership night буюу салбар байгууллагын эгч дүүсийн харилцаатай JCI Seoul, JCI Moscow, JCI Riga салбаруудын хүлээн авалтын зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд мөн сонирхон оролцсон олон орны төлөөлөгчид цугласан халуун дулаан орой байлаа. Нийт оролцсон салбар байгууллагуудын төлөөллөөс дурьдвал:
    • JCI Seoul
    • JCI Moscow
    • JCI Russia
    • JCI Sakhalin
    • JCI Moldavia
    • JCI South Saigon
    • JCI Fukuoka
    • JCI France
    • JCI Monaco
    • JCI Uzbekistan
    • JCI Tashkent
    • JCI Riga

    Бид эдгээр олон орны төлөөллүүдэд Монгол хүний найрсаг зочломжтгой мөн Чуулганы төлөөрх эерэг сэтгэгдэл, дурсамж бэлэглэх чөлөөт арга хэмжээг амжилттай зохион байгуулав.

    1. ASPAC COC багт салбар байгууллагаа төлөөлөн дараах гишүүд ажиллаа. 
    • Спонсор болон түншлэл хариуцсан Дэд хорооны даргаар – 2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр
    • Тус хорооны Үйл ажиллгаа хариуцсан орлогч даргаар Б.Баяндэлгэр 
    • Хамтын ажиллагаа хариуцсан ажилтнаар Н.Эрхэмбаяр
    • Төрийн байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан дэд хорооны орлогч даргаар Х.Ихбаяр
    • Мөн тус хорооны Нийслэлийн хамтын ажиллагаа хариуцсан захиралаар Б.Батцэцэг
    • Хуулийн багийн гэрээ хариуцсан ажилтнаар Д.Төгс-очир нар хүчин зүтгэж арга хэмжээг дуусгавар болтол хариуцсан үүрэг даалгавараа амжилттай биелүүллээ.

    Ийнхүү салбар байгуулага өөрийн даасан ажил болон зохион байгуулах багийн болон бусад арга хэмжээнүүдэд оролцоог өндөр ханган Хаалтын ёслол хүртэл зохион байгуулалт, багийн ажиллагааг үргэлж эрхэмлэн оролцлоо.

     

  • Хүүхдийн баярын арга хэмжээ

    Хүүхдийн баярын арга хэмжээ

    JCI Chairman салбар байгууллагын Эрхэм ерөнхийлөгчид, Хүндэт сенаторууд, Эрхэм гишүүд та бүхнийг өхөөрдөм хөөрхөн бяцхан хүүхдүүдтэйгээ хамт хөгжилтэй хөөртэй, дурсамжтай өнгөрүүлэх ЧЭЙРМЭН хүүхдийн баяр арга хэмжээнд урьж байна.

    Хүндэтгэсэн , Дотоод үйл ажиллагааны хороо

    ХЭЗЭЭ: 06-р сарын 01-ний өдрийн 13 цагт

    ХААНА: White event hall-д болох тул хүрэлцэн ирнэ үү🤗

  • “Ирж яваа цаг” арга хэмжээ амжилттай боллоо.

    “Ирж яваа цаг” арга хэмжээ амжилттай боллоо.

    JCI Чэйрмэн салбар байгууллагын 🐐Ирж яваа цаг чөлөөт арга хэмжээ нь 2025 оны 5 дугаар сарын 3 ны өдөр📍Хүрхрээгийн ам Хүрхрээ Тур амралтанд болж өнгөрлөө.
    Энэхүү арга хэмжээнд JCI Чэйрмэн салбар байгууллагын
    2022 оны Ерөнхийлөгч Г. Бат-Амгалан
    2023 оны Ерөнхийлөгч А.Батгэрэл
    2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр болон түүний удирдлагын баг хамт олон болон Эрхэм сенаторууд, Хүндэт гишүүд, снарын нийт 32 гишүүн оролцож адал явдал дүүрэн өдрийг өнгөрүүллээ.
    Энэхүү арга хэмжээг амттай болгоход туслалцаа үзүүлсэн
    – Яргуй идсэн Боодогоор дайлсан эрхэм гишүүн О.Нямдэлгэр
    – Өөрийн нэрийн амтат шорлогоор гишүүд биднийгээ баярлуулсан 2025 оны JCI Монгол байгууллагын Гишүүнчлэл,өсөлт хөгжил хариуцсан захирал Ц.Баттогтох
    – Амтат боорцог, сүүтэй цайгаар дайлсан 2025 оны Хөгжлийн Зөвлөлийн Салбар хариуцсан зөвлөх Д.Мөнхчимэг
    – Гарын цуйвангаар дайлсан дотоод үйл ажиллагааны хорооныхондоо Удирдлагын багийн гишүүддээ нартаа гүн талахрлаа илэрхийлье.
    Ийнхүү бид хамтдаа ахин нэг дурсамж дүүрэн аялалд хамтдаа нэгэн өдрийг хөгжилтэй, хөөртэй өнгөрүүлээд ирлээ. Үе үеийн ерөнхийлөгчид, Хүндэт сенаторууд, Эрхэм гишүүд та бүхнийг 2025 оны удирдлагын багийн зүгээс зохион байгуулах дараа, дараагийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцоно хэмээн найдаж байна.
  • 2025 ОНЫ “JCI СЕНАТОР” БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2025 ОНЫ “JCI СЕНАТОР” БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    *** JCI СЕНАТОР БҮРТГЭЛ – 2025***
    “JCI Чэйрмэн” салбар байгууллагын хүндэт Сенаторууд болон JCI байгууллагын дүрмийн дагуу Сенатор болох болзол хангасан эрхэм гишүүд та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе!
    JCI байгууллагын хувьд Сенаторууд нь залуу гишүүдэд үлгэр дуурайлал болж зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх, байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулах зэрэг үүрэгтэй.
    JCI Сeнатор гэх хүндтэй статус дээр очих болзол хангасан гишүүд нь JCI байгууллагын эрхэм зорилго, алсын харааг бүрэн ойлгосон, JCI байгууллагын төрөл бүрийн албан тушаалыг хариуцлагатайгаар хашиж байсан, JCI байгууллагын төлөө өөрсдийн идэвхитэй цаг үе (Залуу нас), цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулсан гишүүд байдаг бөгөөд JCI байгууллагынхаа насан туршийн гишүүн болж байгааг JCI байгууллагын СЕНАТОР хэмээх эрхэм нэрээр баталгаажуулдаг билээ.
    2025.04.30-ээс өмнө бүртгүүлсэн гишүүдийн JCI Сeнатор болох шалгуур:
    1. Одоо болон өмнө нь гишүүн байсан
    2. JCI байгууллагад 3 жил тасралтгүй татвар төлсөн, байх хугацаандаа ямар нэг албан тушаал хашсан болон үнэ цэнэтэй гишүүн байсан. 3. JCI Senate анкeтийг бөглѳсөн байна. (Салбар байгууллагынхаа EНБД нарт хураалгана)
    4. 2025 оны Салбар байгууллагын Eрөнхийлөгчөөр гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна.
    5. JCI Senаte-ийн хураамж 330$ ам.доллар төлсөн байна. *!!!АСПАК-аас өмнө батламжаа авах бол 300+30$DHL зардал=нийт 330$ төлсөн байна.
    ASPAC 2025 аас хойш JCI Сeнатор болох гишүүнд тавигдах шалгуур:
    1. Салбар байгууллагынхаа Экскомд ажилласан байх
    2. Үндэсний байгууллагад захирлаар ажилласан байх
    3. Олон улсын үйл ажиллагаануудад COC director-оор ажилласан байх гэсэн шаардлагууд тавигдаж байгаа бөгөөд энэхүү 3 шалгуурын аль нэгийг хангасан бол сенатор болох боломжтой болох юм.
    4. JCI Senate анкeтийг бөглѳсөн байна. (Салбар байгууллагынхаа EНБД нарт хураалгана)
    5. 2025 оны Салбар байгууллагын Eрөнхийлөгчөөр гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна.
    6. АСПАК-аар бөөндөө хамтдаа батламжаа авах бол JCI Senаte-ийн хураамж 300$ ам.доллар төлсөн байна.
    Хүлээн авагч банк: Голомт Банк, Хүлээн авагчийн нэр: JCI Чэйрмэн салбар байгууллага, 1105028080 MNT 1105028081 USD дансанд гүйлгээний утга дээр гишүүнчлэлийн дугаар, нэг овог, сенатор авах хураамж гэж бичнэ үү.
    Сүүлийн хугацаа: 2024.04.30 дуустал /хугацаа сунгагдах боломжгүй!!!/
    2025 оны Санхүүч: Г.Төгөлдөр, Холбоо барих дугаар: 99078027
    Анкет хүлээн авах хаяг: chairman@jcimongolia.mn
    2025 оны Ерөнхий нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг Холбоо барих утас: 88092260
    “BEYOND TOMORROW 2025”
    Хүндэтгэсэн,
    JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны Сенатор хариуцсан захирал П.Амарсайхан, Холбоо барих дугаар 96962020
    ASPAC 2025-аас хойш JCI Сенатор болох дүрмэнд өөрчлөлт орж шалгуур нь ИЛҮҮ ТӨВӨГТЭЙ болох болсон тул ТА ЯАРААРАЙ!!!
  • JCI Монгол байгууллагын XVII Илтгэх урлаг, Мэтгэлцээний тэмцээнд амжилттай ороцлоо

    JCI Монгол байгууллагын XVII Илтгэх урлаг, Мэтгэлцээний тэмцээнд амжилттай ороцлоо

    JCI Чэйрмэн салбар байгууллагын баг тамирчид XVII дугаар Илтгэх урлаг, Мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцлоо.

    Илтгэх урлагийн тэмцээнд Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны сургалт хөгжлийн хороон захирал Н.Эрхэмбаяр Финалд шалгарсан амжилт үзүүлэв.   Англи мэтгэлцээний төрөлд салбар байгууллагын баг тамирчид ДЭД БАЙР эзэлж өндөр амжилттай оролцлоо. 

  • BEYOND TOMORROW төслийн нээлтийн арга хэмжээ

    BEYOND TOMORROW төслийн нээлтийн арга хэмжээ

    “Beyond Tomorrow” төслийн нээлтийн арга хэмжээнд урьж байна! Хөвсгөл аймгийн Ид шидийн орон салбар байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй энэхүү төслийн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирснээр та Ирээдүйн чадварлаг боловсон хүчин болохоор сонгогдсон 30 шилдэг оролцогчдын түүхтэй танилцах мөн цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулга, олон олон сонирхолтой үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа тул та бүхнийг энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

     

    Төслийн талаарх танилцуулга видеог үзэж сонирхоно уу. Beyond Tomorrow Төслийн танилцуулга

  • BE CHAIRMAN VIII сургалт амжилттай боллоо

    BE CHAIRMAN VIII сургалт амжилттай боллоо

    JCI Чэйрмэн салбарын үүсгэн байгуулагч 2009 оны салбар байгууллагын Ерөнхийлөгч, 2011 оны JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгч Б.Батзаяа-н уламжлал болгон явуулдаг BE CHAIRMAN VIII сургалт амжилттай болж өнгөрлөө. Энэхүү сургалт энэ жил “Би хэн бэ?” сэдвийн хүрээнд өөрийгөө таньж мэдэх, дотоод сэтгэлээ уудлах, өөртэйгээ нүүр тулах, өөрийгөө уучлах, нөхцөлгүйгээр хайрлах зэрэг хувь хүний дотоод мөн чанарт хандсан нь цаг үеэ олсон оролцогчдын сэтгэл зүрхэнд хүрсэн сургалт боллоо. 

    Сургалтанд нийт 24 оролцогч оролцож бүтэн өдрийн турш бясалгаж, ярилцаж, дадлага ажил хийж өөр хоорондоо сэтгэлээ нээж дотно яриа өрнүүлсэн нэгэн гайхалтай өдрийг үдэв. 

    Үргэлж шинэ залуу хойч үедээ хэрэгцээтэй цаг үеэ мэдэрсэн сургалтаар жил бүр учран золгож салбар байгууллагын тогтвортой өсөлт хөгжилд үнэ цэнтэй хувь нэмрээ харамгүй өгч байдагт тань гүнээ талархал илэрхийлж байна.

  • Удахгүй болох арга хэмжээний хуваарь

    Удахгүй болох арга хэмжээний хуваарь

    Сайн байцгаана уу Чэйрмэнчүүддээ удахгүй болох арга хэмжээний хуваарийг танилцуулж байна.

    4 дүгээр сард бидний хэрэгжүүлж буй үндсэн төсөл болох “Beyond Tomorrow” төслийн нээлтийн арга хэмжээ болно гэдгээрээ онцлог сар эхэлж байна.

    Мөн эхний улирлын Wellness challenge амжилттай үргэлжилж байгаа бөгөөд түүний хүрээнд мэргэжлийн хоол зүйчийн онлайн сургалт хийгдэв. 4/1 : Урлагаар дамжин гоо зүйн мэдрэмж авах нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх боломжтой байгаа бөгөөд та бүхнийг урьж байна.

    5-р сургуулийн баруун талд DUGUT Gallery -д 4/1-ны Мягмар гаригт хүрэлцэн ирэхийг урьж байна.

    4/5-6: JCI Монгол байгууллагын Илтгэх урлаг Мэтгэлцээний ээлжит тэмцээнд салбарын зүгээс Мэтгэлцээнд 2 Монгол баг 1 Англи баг мөн Монгол илтгэлийн төрөлд оролцож байгаа тул та бүхэн ирж баг тамирчидаа дэмжин үзэж сонирхоорой.

    4/8: “Beyond Tomorrow” төслийн сонгогдсон Хөвсгөл аймгийн Ид шидийн оронд суралцагч 30 хүүхэд Улаанбаатар хотод ирж анхны биет сургалтаа хийх гэж байна.

    Төслийн нээлтийн үйл ажиллагаанд та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Төслийн нээлт болох байршил удахгүй зарлагдана.

    4/16: JOIN JCI шинэ гишүүд, сонирхогч гишүүдэд мэдээлэл олгох сургалт зохион байгуулагдана

     

  • 7 хоног бүр Спортын өдөртэй боллоо.

    7 хоног бүр Спортын өдөртэй боллоо.

    “Wellness challenge 2025” хөтөлбөрийнхөө хүрээнд хэсэг хугацаанд хөгжилдөн тоглож, хөлсөө гаргацгаая. Амралтын өдөр 2 цаг хөлсөө гаргая. Хөдөлгөөн хийе.
    📍 National Park Town, Спорт заал
    📆 Ням гарагт
    🕕 18:00-20:00

  • Wellness Challenge 2025 эхэллээ.

    Wellness Challenge 2025 эхэллээ.

    JCI Чэйрмэн салбар байгууллагын санаачлагаар хэрэгжүүлж буй Level up 2025 хөтөлбөрийн идэвхжүүлэх буюу эхний улирлын WELLNESS CHALLENGE 2025 эхэллээ.

    3 сарын 22 өдөр анхны цугларалт болж бүтэн биеийн хэмжилт, цусны шинжилгээгээ өглөө. Энэхүү эхний шинжилгээ хэмжилтээс хоцорсон ч бүртгүүлсэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд Ривер клуб дээр хэмжилт өгөх, Мөнгөн гүүр эмнэлэгт шинжилгээ өгөх боломжтой болно. Шинжилгээнд нэгдсэн байдлаар хамрагдах бол группын мэдээллээс харна уу.

    Чэллэнж группт орж амжаагүй хүмүүс доорх QR уншуулж группт нэгдэж цаашдын сургалт хөтөлбөрийн талаарх мэдээллээ аваарай.

    Жич:Бүртгүүлсэн боловч ирж амжаагүй хүмүүс ирэх долоо хоногтоо багтаад шинжилгээ хэмжилтээ хийлгэж болох учраас хоцорсон зүйл байхгүй шүү.