📅 2025 оны 9/2–9/28 өдрүүдэд зохион байгуулагдсан JCI Монгол байгууллагын XXVIII Үндэсний чуулган нь амжилттай өндөрлөлөө.
🤝 Энэ чухал арга хэмжээнд JCI Чэйрмэн салбар байгууллага маань идэвхтэй, бүтээлч оролцоотойгоор оролцсон нь бахархалтай байлаа!
👥 Бид:
- ✅ 20 үндсэн оролцогч-тойгоор чуулганы нээлт болон хуралдаанд идэвхтэй оролцож
- 🌟 Нээлттэй арга хэмжээнүүдэд нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцлоо

Чуулганы үеэр JCI Монгол байгууллагын шилдэг бүсээр зүүн бүс шалгарч зүүн бүсийн ажилтан Д.Төгс-очир шагнагдсан бол мөн Хөгжлийн зөвлөлийн “Great effort” буюу бүх бүсийн чуулган арга хэмжээнд идэвхтэй оролцсон шагналаар Салбар байгууллага хариуцсан зөвлөх Д.Мөнхчимэг болон Зүүн бүсийн ажилтан Д.Төгс-очир нар шагнуулав.

JCI Монгол байгууллагын 8 дугаар сарын шилдэг гишүүнээр салбар байгууллагын удирдлагын багт тасралтгүй 8 жил ажилласан, үйл ажиллагаа болон арга хэмжээнд байнга өөрийн нөөц бололцоо авъяас чадвараа дайчлан бусдыгаа манлайлсан 2025 оны удирдлагын багийн Азийн бүс хариуцсан захирал А.Туяа шалгарч Шилдэг гишүүний батламж, гарын бэлгийг гардан авав.

JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулган нь Монгол улсдаа анх удаа НОГООН ЧУУЛГАН батламж гардан авсан бөгөөд энэхүү чуулганы Ногоон эвент менежментийн зөвлөх үйлчилгээгээр хамтран ажилласан JCI Чэйрмэн салбар байгууллагын Хүндэт сенатор Д.Отгонбат хүрэлцэн ирж Чуулган зохион байгуулах хороон дарга болон JCI Монгол байгуллагын 2025 оны Үндэснйи ерөнхийлөгчид батламжийг гардуулав.

Ийнхүү чуулганы 2026 оны Сонгогдох албан тушаалтны сонгуульд JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр нэр дэвшиж үнэмлэхүй буюу нийт 17 салбар байгууллагын төлөөллөөс 100% санал авч 2026 оны JCI Монгол байгууллагын Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд батламжлагдав.

🎯 Чуулганы үеэр гишүүд маань туршлага солилцож, шинэ санаа, хамтын ажиллагааны боломжуудыг нээж, JCI-ийн үнэт зүйлсийг улам гүнзгий ойлгож авсан онцгой мөчүүд байлаа.

👏 Бүх оролцогч гишүүддээ талархал илэрхийлье!
💙 JCI Чэйрмэн – Бид хамтдаа илүү сайхан ирээдүйг бүтээнэ!

Beyond Tomorrow
Хүндэтгэсэн,
2025 оны Ерөнхий нарийн бичгийн дарга
Б.Батцэцэг

Leave a Reply