🤝 JCI Солонгос байгууллагын төлөөллүүд Save Angels төслийн хэрэгжилттэй танилцлаа
2025 оны 9-р сард JCI Chairman салбар байгууллага нь JCI Солонгос байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч, 10 жилийн түүхтэй Save Angels төслийн хэрэгжилт, үр дүн, ирээдүйн хамтын ажиллагааны талаар танилцууллаа.
👥 Зочидын бүрэлдэхүүнд:
- 🇰🇷 JCI Солонгос байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч И Хёк Жүн
- 🌍 Гадаад төсөл, бодлого төлөвлөлт, хүүхэд эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчид
- 🌐 Гадаад харилцааны хорооны захиралууд
- 🏥 2025 оны Save Angels төслийг хариуцсан JCI Yeosu салбарын ерөнхийлөгч Жонг Синг Хён болон удирдлагын баг
- 🫱🫲 JCI Seoyongin салбарын 2025 оны ерөнхийлөгч Ку Гүй Хуан болон багийн гишүүд
→ Нийт хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирлээ.

📍 Төслийн хэрэгжилтийн талаарх танилцуулга, тайлан, цаашдын хамтын ажиллагааны хэлэлцүүлгийг хийж,
🏥 Улаанбаатар хоттой хамгийн ойр Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 2023 онд хэрэгжсэн төслийн үр дүнг газар дээр нь очиж сонирхлоо.
💬 Эмнэлгийн зүгээс Save Angels төслийн хүрээнд хандивласан тоног төхөөрөмжүүд нь амьдралд бодит хувь нэмэр оруулж байгааг онцолж,
🎯 Төсөвт суухгүй, шийдвэрлэгдэхгүй асуудлуудад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
🎯 2025 оны зорилго
Save Angels төслийн хүрээнд:
- 🛏️ Хархорин сумын нэгдсэн эмнэлэг
- 🏔️ Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт
→ 2 нярайн инкубаторыг JCI Солонгос байгууллагын гадаад төслөөр дамжуулан JCI Yeosu болон JCI Seoyongin салбарууд хандивлаж байна.
📅 Мөн Дэлхийн дутуу нярайн өдөр буюу 11/17 хүртэл нэмэлт тоног төхөөрөмжүүдийг хандивлах аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж, орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгөх юм.
👶 10 жилийн хугацаанд Save Angels төслөөр дамжин 3000+ дутуу нярай эсэн мэнд бойжиж, Монголын ирээдүйг гэрэлтүүлж буй нь бидний бахархал юм.
💜 Энэхүү төслийг дэмжиж, хандив, тусламж, тоног төхөөрөмжийн худалдан авалт, засвар үйлчилгээ үзүүлэхэд байнга оролцдог
JCI Монгол байгууллагын эрхэм гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🙌 Талархал илэрхийлье
Төслийн танилцуулгад гар бие оролцсон JCI Chairman салбарын дараах гишүүдэд:
- 🧭 2025 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч П.Очирпүрэв
- 🍼 Save Angels төсөл хариуцсан захирал Б.Баяндэлгэр
- 🌐 Гадаад харилцааны хороон захирал Д.Зориг
- 🌏 Азийн бүс хариуцсан захирал А.Туяа
- 🌱 Шинэ гишүүд хариуцсан захирал А.Эрхэмбаяр
- 🏛️ Төр болон ТББ-ын хамтын ажиллагаа хариуцсан захирал Г.Идэрзориг
- 📋 Гүйцэтгэх нарийн бичиг А.Баттуяа
- 👤 Гишүүн Т.Хаш-Эрдэнэ
- 👤 Гишүүн У.Халиунаа
📊 Мөн энэ үеэр 2024 онд JCI Дорнод салбар байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн инкубаторын үр дүнг тайлагнаж,
→ 2024 оны 10 сараас 2025 оны 9 сар хүртэл нийт 30 нярай 92 хоногийн турш эсэн мэнд бойжсон мэдээллийг хандивлагч нарт хүргэлээ.
🌈 Дутуу нярайн эндэгдлийг бууруулах, эх дэлхийдээ яаран ирсэн нярайд амьдрал бэлэглэх Save Angels төсөлтэй хамт байдаг та бүхэндээ баярлалаа!

Хүндэтгэсэн,
JCI Chairman салбар байгууллага

Leave a Reply