JCI Чэйрмэн салбар байгууллагын Ээлжит бус чуулган болон Ээлжит XVIII дугаар чуулган амжилттай боллоо
2025 оны 9 дүгээр сарын 20 өдөр
– Ээлжит бус чуулган
– XVIII чуулганы Нэгдсэн хуралдаан I
– Нэгдсэн хуралдаан II -г амжилттай явуулж 2026 оны Удирдах зөвлөлөө нийт гишүүдийн хурлаар дэмжиж, батламжиллаа.
Ээлжит бус чуулганы өмнө JCI Монгол академийн 3 одтой сургагч багш Э.Нандин-эрдэнэ, туслах багш Бат-Амгалан нар “People centered management” сэдвээр сургалт орж чуулгандаа оролцох гишүүдийн дунд сонирхолтой дасгал ажил хийв.

Энэхүү чуулганд Хүндэт зочноор:
-
JCI Монгол байгууллагын зөвлөхүүдийн танхимын гишүүн, JCI Монгол байгууллагын 2011 оны Үндэсний Ерөнхийлөгч, JCI Чэйрмэн салбар байгууллагын 2009 оны Ерөнхийлөгч Б.Батзаяа
-
JCI Чэйрмэн салбар байгууллагын 2021 оны Ерөнхийлөгч Х.Болдбаатар JCI Чэйрмэн салбар байгууллагын 2022 оны Ерөнхийлөгч Г.Бат-Амгалан
-
JCI Чэйрмэн салбар байгууллагын 2023 оны Ерөнхийлөгч А.Батгэрэл
-
JCI Чэйрмэн салбар байгууллагын 2024 оны Ерөнхийлөгч Ө.Зоригоо
-
Ази номхон далайн бүсийн хөгжлийн зөвлөлийн Sri Lanka, Myanmar улсыг хариуцсан ажилтан Б.Баяндэлгэр
-
JCI Монгол байгууллагын 2025 оны Залуучууд хөгжлийн төслийн хороон захирал, Дотоод үйл ажиллагаа хариуцсан захирал М.Даваадэлгэр
-
JCI Монгол байгууллагын 2025 оны Гадаад төсөл хариуцсан захирал, Үндэсний ерөнхийлөгчийн тусгай туслах Д.Ундраа
-
JCI Монгол байгууллагын 2025 оны Гишүүнчлэл өсөлт хөгжил хариуцсан захирал Ц.Баттогтох
-
Дотоод төсөл хариуцсан захирал Ч.Улсболд
-
Стратеги, төлөвлөлт хариуцсан захирал Д.Мандухай
-
JCI Монгол байгууллагын 2025 оны Хөгжлийн зөвлөлийн Салбар хариуцсан зөвлөх Д.Мөнхчимэг
-
JCI Монгол байгууллагын 2025 оны Хөгжлийн зөвлөлийн Говийн бүс хариуцсан зөвлөх С.Баттунгалаг a
-
JCI Монгол байгууллагын 2025 оны Хөгжлийн зөвлөлийн Баруун бүс хариуцсан ажилтан Г.Буянхишиг
-
JCI Монгол байгууллагын 2025 оны Хөгжлийн зөвлөлийн Зүүн бүс хариуцсан ажилтан Д.Төгс-Очир нар хүрэлцэн ирэв.
-
Мөн Хүндэт сенатор М.Саяан, Б.Тамир, И.Наранбаатар, Т.Отгонбаяр, Х.Ихбаяр, А.Одгэрэл нар чуулганд оролцлоо.
-
Энэ өдөр нийт 6 сонирхогч гишүүд хүрэлцэн ирж Чуулганы арга хэмжээг сонирхон цаашид гишүүнчлэлээ баталгаажуулах хүсэл сонирхлоо илэрхийлэв.

JCI Чэйрмэн салбар байгууллагын Ээлжит бус чуулган 2025.09.20 өдөр 14 цагт эхэлж 2025 оны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох сонгуулийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Ээлжит бус чуулганд нийт саналын эрхтэй 47 гишүүн оролцож 51% бүрдсэн тул хурал хүчин төгөлдөр болов.
Ээлжит бус чуулганаар 2025 Дэд ерөнхийлөгч Пүрэвсүрэнгийн Очирпүрэв нэр дэвшиж 100% саналаар Тэргүүн дэд ерөнхийлөгчид батламжлагдав.
Нэгдсэн хуралдаан I, II
-
2025 оны Үйл ажиллагааны тайлантай танилцаж хүлээн авав.
-
2025 оны Санхүүгийн тайлантай танилцаж хүлээн авав.
-
2025 оны Үндэсний байгууллагад ажилласан гишүүдийн тайлантай танилцав.
-
2025 оны Хөгжлийн зөвлөлд ажилласан гишүүдийн тайлантай танилцав.
-
JCI Чэйрмэн салбар байгуулагын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэн, батлав.
-
2026 оны Сонгогдох албан тушаалтнуудын сонгуулийг явуулж,
-
2026 оны Ерөнхийлөгчөөр П.Очирпүрэв
-
Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Сайнхүү саналын эрхтэй гишүүдийн 82,9 хувийн саналаар дэмжигдсэн бол
-
2026 оны Дэд ерөнхийлөгч Ц.Баттогтох 87,4 хувийг санал авч,
-
2026 оны Дэд Ерөнхийлөгч Д.Ундраа 57,4 хувийн саналаар сонгогдож, батламжлагдлаа.
-
2026 оны Томилогдох албан тушаалтнуудад
-
Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баяндэлгэр
-
Эрх зүйн ерөнхий зөвлөх М.Даваадэлгэр
-
Санхүүч Г.Идэрзориг нарыг батламжлав.




Ийнхүү сонгогдох болон томилогдох албан тушаалтнууд батламжлагдсанаар 2026 оны Удирдах зөвлөлийн гишүүд тангарагаа өргөв.
Мөн чуулганы хуралдааны завсарлагаанаар XXVIII дугаар Үндэсний чуулганд оролцох уриалга хүргүүлэхээр JCI Их хүрээ салбар байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирэв.











2026 оны JCI Чэйрмэн салбараа манлайлан ажиллах Удирдах зөвлөлдөө өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
Ерөнхий нарийн бичгийн дарга
Б.Батцэцэг

Leave a Reply