Beyond Tomorrow төслийн хаалт амжилттай боллоо

JCI Чэйрмэн салбар байгууллага – JCI Найрамдал салбарын Junior club хамтарсан “МИНИ АКАДЕМИ” болон 2025 онд санаачлан хэрэгжүүлсэн “Beyond Tomorrow” төслийн хаалтын үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

JCI Чэйрмэн салбар байгууллага нь санаачлан нийт 2025 оны эхнээс сонгон шалгаруулалт болон олон шатыг дамжин 2025 оны 4 дүгээр сарын 11 өдөр нээлтээ хийснээс хойш ийнхүү тус төслийн энэ жилийн хаалтын арга хэмжээ 2025 оны 8 дугаар сарын 24 өдөр Дархан-уул Зулзага зуслан дээр амжилттай болж өнгөрлээ.

Хаалтын арга хэмжээнд: 

JCI Чэйрмэн салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч болон түүний удирдлагын баг, гишүүд, сонирхогчид 

Хүндэт зочноор JCI Чэйрмэн салбар байгууллагын 2023 оны Ерөнхийлөгч А.Батгэрэл

JCI Чэйрмэн салбар байгууллагын 2024 оны Ерөнхийлөгч Ө.Зоригоо

JCI Найрамдал салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Э.Лхасүрэн болон түүний удирдлагын багийн гишүүд,

JCI Найрамдал салбар байгууллагын 2024 оны Ерөнхийлөгч Б.Сувдаа нар хүрэлцэн ирж оролцлоо. 

 

Энэхүү хаалтын ажиллагааг JCI Nairamdal салбарын Junior club-тай хамтран тэдний санаачлагаар 2 өдрийн турш нийт 50 хүүхэд оролцон “Мини академи” арга хэмжээг мөн хэрэгжүүлж оролцогч хүүхдүүд хоорондоо танилцаж нөхөрлөх, бие биеэсээ суралцах, мөн багт хуваагдан хоорондоо өрсөлдөх, өөрсөддөө хичээл заах зэрэг сургалтын сонирхолтой хэлбэрээр болж өнгөрөв. 

Эдгээр 2 өдрийн сургалтыг JCI Чэйрмэн салбар байгууллагын Төслийн хороон захирал Э.Ариунбаяр удирдан явуулж зочин багшаар

  1. “Өсвөр насны хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадамж ”  

ШУТИС Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн менежментийн багш Лхамрагчаа Отгончимэг 

  1. “Энэрэх сэтгэл”

SEE хөтөлбөрийн чиглүүлэгч багш, 30 дугаар сургуулийн захирал Ж.Болорцэцэг  нар хүүхдүүдэд сонирхолтой сэдвүүдээр сургалт оров. 

  1. Туслахаар JCI Чэйрмэн салбар байгууллагын Төслийн Гадаад төсөл хариуцсан захирал Б.Баярманлай нар ажиллав.

Төслийн хаалтанд JCI Чэйрмэн болон JCI Найрамдал салбарын гишүүд оролцож төслийн оролцогч хүүхдүүдийн төслийн турш хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн тайлантай танилцаж тэдэнд төсөл болон Мини академидаа амжилттай оролцсонд баяр хүргэж Батламж, Сертификат гардуулав.

Beyond Tomorrow Төслийн нийт оролцогч 30 хүүхэд нь дотроо багт хуваагдан өөрсдийн Хөвсгөл аймагтаа Blue bear & Bio tomorrow гэсэн боловсрол болон байгаль орчны 2 төсөл хэрэгжүүлэв.

Төсөлд оролцогчдод энэхүү төслөө амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бүрэн шийдсэнээр хүүхдүүд өөрсдөө санаачилсан төслийг амжилттай хэрэгжүүлж үр дүнгийн тайлангаа тавив. 

Мөн JCI Найрамдал салбарын Junior club хүүхдүүд өөрсдийн клубын үйл ажиллагааг танилцуулж үүсгэн байгуулагдсан цагаас хойш хийж хэрэгжүүлсэн, оролцсон арга хэмжээний тайлангаа танилцуулж бусаддаа туршлага, мэдлэг мэдээллээ хуваалцсан нь үр дүнтэй арга хэмжээ болов.

 

Төсөл хэрэгжих хугацаанд амжилттай оролцсон хүүхдүүдэд дараах номинацуудаар 

  • Шилдэг Англи хэлэндээ ахиц гаргасан Батболд 
  • Шилдэг төсөл удирдагч Отгонтөгс 
  • Шилдэг манлайлагч Мөнхнаран 
  • Шилдэг Ментий Оюунгэрэл

нарын 4 хүүхдэд төслийн багаас Хичээлийн хэрэгслийн бүрдэл бэлэглэж урамшуулав. 

Мини академид оролцсон Junior club-тай хамтарсан багаас 1-р баг шилдгээр шалгарч мөн бэлэг гардуулав. 

Тухайн төслийн хугацаанд бүх хүүхдийн мэргэжил сонголтонд үндэслэн Ментор – Мэнтий хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд тэдгээр хүүхдүүдэд Менторууд мөн өөрсдийн гарын бэлгээ гардуулав. 

Ийнхүү төслийн хаалтыг угтан хэрэгжүүлсэн Мини академи амжилттай өндөрлөж оролцогч хүүхдүүддээ 2025-2026 оны хичээлийн жилд нь сурлагын өндөр амжилт хүсэв. 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *