Save Angels төслийн нээлттэй арга хэмжээ

 JCI Чэйрмэн салбар байгууллагын санаачлан хэрэгжүүлдэг Save Angels төслийн нээлттэй арга хэмжээ, Дэлхийн дутуу төрсөн нярайн өдрийг тохиолдуулан 11 сарын 15ний өдөр зохион байгуулагдахыг дуулгахад таатай байна. Save Angels төсөл нь 9 дахь жилдээ тогтвортой, амжилттай хэрэгжсээр байна. Та бүхэн хүрэлцэн ирж төслийн талаар мэдээлэл авч, 9н жилийн үр дүн болох тайлантай танилцана уу! Нэг оройг бидэнтэй хамт Save Angels төслийн түүхээрээ хамтдаа бахархаж, ирээдүйн зорилгоо ярилцаж, уран зургаар нүдээ баясгаж, халуун дулаан яриа өрнүүлээрэй. Нээлттэй арга хэмжээ тул сонирхсон хүн бүрт нээлттэй! JCI Монгол байгууллагын гишүүд болгон хайртай энэхүү төсөлдөө хувь нэмрээ оруулсаар ирсэн та бүхэндээ үргэлж талархдаг юм шүү! 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *