JCI Чэйрмэн салбар байгууллагын гишүүд XXIII дахь Үндэсний Ерөнхийлөгчийн Нэрэмжит Академид амжилттай оролцлоо. 

JCI Монгол байгууллагын Үндэсний Ерөнхийлөгчийн Нэрэмжит Академид JCI Чэйрмэн салбар байгууллагын Дэд Ерөнхийлөгч П.Очирпүрэвээр ахлуулсан нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй гишүүд амжилттай оролцлоо.
“Өөрийгөө хайрлая” уриан дор зохион байгуулагдсан энэхүү академид тус салбарын Сургалт, өсөлт хөгжлийн хороон захирал Н.Эрхэмбаяр зочин илтгэгчээр оролцож “Тархи хэрхэн ажилладаг вэ” сургалтыг орсон бөгөөд оролцогч нар тус тусын багт хуваарилагдан амжилттай оролцож төгсөлтийн батламжаа гардан авав.

Сонирхогч гишүүн болон шинэ гишүүд идэвхтэй оролцсон академи болж өнгөрөв.
Мөн эгч дүүсийн харилцаатай салбар болох JCI Найрамдал салбарын хамт олныг Улаанбаатар хотод үдэн гаргаж өгсөнөөр өндөрлөв. 




Leave a Reply