Сайн байцгаана уу Чэйрмэнчүүддээ удахгүй болох арга хэмжээний хуваарийг танилцуулж байна.
4 дүгээр сард бидний хэрэгжүүлж буй үндсэн төсөл болох “Beyond Tomorrow” төслийн нээлтийн арга хэмжээ болно гэдгээрээ онцлог сар эхэлж байна.
Мөн эхний улирлын Wellness challenge амжилттай үргэлжилж байгаа бөгөөд түүний хүрээнд мэргэжлийн хоол зүйчийн онлайн сургалт хийгдэв.
4/1 : Урлагаар дамжин гоо зүйн мэдрэмж авах нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх боломжтой байгаа бөгөөд та бүхнийг урьж байна.
5-р сургуулийн баруун талд DUGUT Gallery -д 4/1-ны Мягмар гаригт хүрэлцэн ирэхийг урьж байна.
4/5-6: JCI Монгол байгууллагын Илтгэх урлаг Мэтгэлцээний ээлжит тэмцээнд салбарын зүгээс Мэтгэлцээнд 2 Монгол баг 1 Англи баг мөн Монгол илтгэлийн төрөлд оролцож байгаа тул та бүхэн ирж баг тамирчидаа дэмжин үзэж сонирхоорой.
4/8: “Beyond Tomorrow” төслийн сонгогдсон Хөвсгөл аймгийн Ид шидийн оронд суралцагч 30 хүүхэд Улаанбаатар хотод ирж анхны биет сургалтаа хийх гэж байна.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Төслийн нээлт болох байршил удахгүй зарлагдана.
4/16: JOIN JCI шинэ гишүүд, сонирхогч гишүүдэд мэдээлэл олгох сургалт зохион байгуулагдана
Leave a Reply