JCI Чэйрмэн салбар байгууллагын
Ирж яваа цаг чөлөөт арга хэмжээ нь 2025 оны 5 дугаар сарын 3 ны өдөр
Хүрхрээгийн ам Хүрхрээ Тур амралтанд болж өнгөрлөө.
Энэхүү арга хэмжээнд JCI Чэйрмэн салбар байгууллагын
2022 оны Ерөнхийлөгч Г. Бат-Амгалан
2023 оны Ерөнхийлөгч А.Батгэрэл
2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр болон түүний удирдлагын баг хамт олон болон Эрхэм сенаторууд, Хүндэт гишүүд, снарын нийт 32 гишүүн оролцож адал явдал дүүрэн өдрийг өнгөрүүллээ.
Энэхүү арга хэмжээг амттай болгоход туслалцаа үзүүлсэн
– Яргуй идсэн Боодогоор дайлсан эрхэм гишүүн О.Нямдэлгэр
– Өөрийн нэрийн амтат шорлогоор гишүүд биднийгээ баярлуулсан 2025 оны JCI Монгол байгууллагын Гишүүнчлэл,өсөлт хөгжил хариуцсан захирал Ц.Баттогтох
– Амтат боорцог, сүүтэй цайгаар дайлсан 2025 оны Хөгжлийн Зөвлөлийн Салбар хариуцсан зөвлөх Д.Мөнхчимэг
– Гарын цуйвангаар дайлсан дотоод үйл ажиллагааны хорооныхондоо Удирдлагын багийн гишүүддээ нартаа гүн талахрлаа илэрхийлье.


Ийнхүү бид хамтдаа ахин нэг дурсамж дүүрэн аялалд хамтдаа нэгэн өдрийг хөгжилтэй, хөөртэй өнгөрүүлээд ирлээ. Үе үеийн ерөнхийлөгчид, Хүндэт сенаторууд, Эрхэм гишүүд та бүхнийг 2025 оны удирдлагын багийн зүгээс зохион байгуулах дараа, дараагийн үйл ажиллагаандаа идэвхтэй оролцоно хэмээн найдаж байна.

Leave a Reply