JCI ЧЭЙРМЭН САЛБАР БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗҮҮСГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛ & ТАТВАРЫН БАЯР
2025 оны Ерөнхийлөгч Эрдэнэбилэгийн Энхбаярын Зүүсгэл хүлээн авах ёслол 1 сарын 4-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг ёслол JCI Монгол байгууллагын үе үеийн ерөнхийлөгчид, JCI Монгол байгууллагын Удирдах зөвлөл болон Удирдлагын баг, JCI 2025 оны Ази Номхон Далайн Бүсийн Чуулган зохион байгуулах хорооны гишүүд, JCI Монгол байгууллагын Салбар байгууллагын Ерөнхийлөгчид, JCI Чэйрмэн салбарын үе үеийн ерөнхийлөгчид, JCI Монгол байгууллагын Хөгжлийн зөвлөлийн гишүүд, JCI Academy шүүгчдийн зөвлөл, Эгч дүүсийн барилдлагатай JCI Seoul салбарын төлөөлөгч, JCI Чэйрмэн салбарын байгууллагын гишүүд, хүндэт сенаторууд, Бизнесийн хамтрагч, Дотно найзууд зэрэг 130 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Зүүсгэл хүлээн авах ёслолын үеэр 2025 онд хэрэгжүүлэх гол гол төслийн танилцуулга хийгдэж тухайн жилийн бодлого, алсын хараа, ирээдүйн талаар ирсэн зочидод танилцууллаа.
Мөн Зүүсгэлээ хүлээн авч буйд нь баяр хүргэж JCI Монгол байгууллагын Үндэсний ерөнхийлөгч Ч.Мөнхбат болон JCI Russia байгууллагын Үндэсний ерөнхийлөгч Олесяа Андрева цахим мэндчилгээ хүргэв.

Татварын баярт нийт гишүүд, сенаторууд 2025 оны гишүүнчлэлийн татвараа 36% бүрдүүлж төсөл хөтөлбөр үйл ажиллагаанд 175 сая төгрөгийн хандив өргөхөө амласан байна. /Хандив болон татварын дүнг эндээс харна уу./
Энэхүү баярыг гэрэлтүүлэхээр JCI Чэйрмэн салбарын гишүүдээс бүрдсэн CHAIRMAN BAND 1950-д оны сэдэвтэй Жазз хөгжмийн хэмнэлд бүжиг, дуугаар мэндчилгээ хүргэж ирсэн зочдыг доргиолоо.

МУГЖ Т.Ариунаа болон Жазз дуучин Наагий нар ая дуугаа өргөж тухайн үдшийг хөгжөөсөн бол үдшийн тайзыг DJ Tenga эзэгнэж орчин үеийн хэмнэлд нэгэн үдэш бүгд баярлан цэнгэж өнгөрүүллээ.
Арга хэмжээний үеэр JCI Чэйрмэн салбарын гишүүд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр төсөлдөө Хандив бүрдүүлж буйгаа илэрхийлэн Эрхийн бичиг, үйлчилгээний эрхийг санал болгов.

Үүнээс дурьдвал:
2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр – Ривер клубын нэг сарын 600к эрхийг 500к худалдах
Дэд ерөнхийлөгч Б.Сайнхүү – King Ballroom үйлчлүүлэх 1 сая төгрөгийн эрх 700к худалдах
Санхүүч Г.Төгөлдөр – Үндэсний дээд лигийн тоглолтыг ВИП өрөөнөөс үзэх эрх 2 сая төргөгийн эрхийг 1 саяаар худалдах
Гадаад харилцааны хороон захирал Д.Зориг – Elegant Italy гутал 500k эрхийг 400к худалдах
Сургалт хөгжлийн хороон захирал Н.Эрхэмбаяр – Neuro marketing зөвлөх үйлчилгээ авах 4,7 сая төгрөгийн эрхийг 1 сая худалдах
Спорт урлаг хариуцсан захирал О.Энхбаяр – De la regina fasion house дэлгүүрээр үйлчлүүлэх 500к эрхийг 400к худалдах зэрэг хандив өглөө.
Мөн ирсэн зочид дунд татвар болон хандив өгсөн хүмүүсээс АЗТАН шалгаруулж сугалааны хонжворт дараах гишүүдийн бэлгийг өглөө.
JCI Монгол байгууллагын 2011 оны Үндэсний ерөнхийлөгч, JCI Чэйрмэн салбар байгууллагын үүсгэн байгуулагч Б.Батзаяа – Таван нүдэн брэндээр үйлчлүүлэх 5,555,555 төргөгийн эрх
2025 оны Ерөнхийлөгч Э.Энхбаяр – Ривер клубын нэг сарын эрх
RELX brand сет
Дэд ерөнхийлөгч П. Очирпүрэв – Пивоны хагас жилийн хэрэглээ
Шинэ гишүүн хариуцсан захирал А.Эрхэмбаяр Эрэгтэй, Эмэгтэй Үнэртэй ус – Cali Perfumes
Спорт урлаг хариуцсан захирал О.Энхбаяр – De la regina fasion house 500k эрх
JCI Чэйрмэн салбар байгууллагын 2022 оны Ерөнхийлөгч Г. Бат-Амгалан Зүүсгэл хүлээн авах ёслолыг гүн хүндэтгэлтэйгээр хөтлөн явуулсан нь үйл ажиллагааны томоохон чимэг болсон явдал байлаа.

Ингээд энэ өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад оролцсон нийт 2025 оны удирдлагын баг болон зохион байгуулах хороон дарга 2025 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Батдэмбэрэл болон AFTER PARTY хөгжилтэй 2 хөтлөгч ПР Маркетинг хороон захирал Ч.Цогтбаяр болон Сургалт хөгжлийн хороон захирал Н.Эрхэмбаяр нарт гүн талархал илэрхийлье.
Beyond Tomorrow,
2025 оны Ерөнхий нарийн бичгийн дарга
Б.Батцэцэг

Leave a Reply